Wednesday, October 18, 2017

Нар үдэлсэн Монгол

Нар үдэлсэн Монгол.

Нар үдэлсэн Монголд минь буугаад нэг саатаарай.
Найргийн дөрвөн мөрт шиг уянга садарч байдаг юм.
Намарын дунд сарын арван долоонтой тохиолд.
Найрын хойморт эгшиг түрж баясал дэвэрч байдаг юм.
Нар үдэлсэн Монголд минь буугаад нэг саатарай.

Цайдам талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Цайгаа дээжилсэн түмний минь сүсэг амилсан байдаг юм.
Цантай хоносон хүлэг уяан дээр үүрсэх тохиолд.
Талын малчины хотонд аниргүй нөмөрч байдаг юм.
Цайдам талын Монголд минь буугаад нэг саатаарай.

Хөдөө талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Хөх тэнгэртээ шувууд зэллэж нисдэг юм.
Хөр цасыг ханзалж яргуй нүдлэх тохиолд.
Хүн малын зоо тэнийж хавар айлчилаж байдаг юм.
Хөдөө талын Монголд минь буугаад нэг саатаарай.

Хуртай талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Хуурын эгшиг уянгалаж бүжиг найр цэнгэж байдаг юм.
Хурдан моридын төвөргөөнд тал нутаг донслох тохиолд.
Хултай айраг цалгилж омогшил амилаж байдаг юм.
Хуртай талын Монголд минь буугаад нэг саатаарай.

Талын Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.
Таана мангирын үнэр хамар цоргиож байдаг юм.
Ташуур тулсан эрчүүдийн наадам эхлэх тохиолд.
Тал нутгийн аниргүйг уухай эвдэж байдаг юм.
Талын Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.

Жирийн л Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.
Жилийн дөрвөн улирал нь ээлжилж байдаг юм.
Жингийн нүүдэл хараад тосож цайлан мэндэлдэг.
Жирийн нэг малчины хот таныг угтдаг юм.
Жирийн л Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.

Д. Бат-Ирээдүй.
2017.10.15нд

Аавын минь духны үрчлээ

" Аавын минь духны үрчлээ "

Аавын минь духны үрчлээ нэгээр нэмээ юу даа.
Аргачгүй юмдаа та минь бүтэн нойртой хоносон биш.
Үрсээ тэтгэх гэж та дэндүү ихээр зүтгэсэн.
Үнэндээ энэ чинь ажаад байхад сорви болсон байна шүү дээ.

Эцэгийн минь духны үрчлээ дэндүү гүн суучижээ.
Энэ амьдралд үзсэн зовлон бүхэн нь хурчиж.
Үрсээ тэвэрч үнсэхдээ та инээдээрэй нуучиж.
Үүнийг хүү чинь анзаарсангүй гэнэхэн зангаар хууртачиж.

Аавын минь духны үрчлээ нэгээр нэмээ юу даа.
Амьдралын уртад тэмцэсээр үлдэсэн сорви байна шүү дээ.
Балчир үр чинь цээнд хүрлээч ачлаж чадахгүй юм даа.
Бадаг холбохоос хэтрэхгүйдээ гутах юмаа үнэндээ.

Эцэгийн минь духны үрчлээ дэндүү гүн суучиж.
Эвийдээ таныгаа өдий хүртэл анзаараагүйд уучил.
Даанчиг их зүтгэсэн хөлсний чинь дусалыг тоолохын бол.
Дараа төрөлдөөч үр чинь хариулаж чадахгүйн үнэндээ.

Өнжөөд буцдаг үнэн орчилонгийн жам хатуу.
Өршөөл эрээд ч болтугай бадаг холбоё үр чинь.
Дайраад өнгөрөх үнэн амьдралын жам хатуу.
Даанчиг чилээсэн нүгэлээ нимгэлээд шүлгээ өргөе үр чинь.

Бардам амьдарсан таныхаа залгамж билээ хүү нь.
Бахархах учиртай овгийнхоо үргэлжилэл билээ үр нь.
Асаж дүрэлзэсэн залуу насаа бидэндээ зориулсан аавыгаа.
Амьд ахуй дээр нь шүлгээ сонсогох гэж уншилаа.

Хайртай аавдаа зориуллаа.
Д. Бат-Ирээдүй.                    2017.10.17-нд.

Бидний хамгаалах газар

Бидний хамгаалах газар.

Бидний хамгаалах газар эндээс л эхэлж оршино.
Биднийх хэмээн огших газар энд л ирээд төгсөнө.
Бидний нандигнах эрдэнэ бүсгүй заяанд оршино.
Бид умартах ёсгүй энэ хоёр чинь л эрхэм.

Бууж мордох орчлонд онож төрсөн азтай.
Бусдын шунал шургалахад хамгаалж босох хүчтэй.
Эх орон минь гэж цээжээ дэлдэх омогтой.
Эм заяаг хүндэлэх Монгол эрийн жудагтай.

Бидний хамгаалах газар эндээс л эхэлж оршино.
Биднийх хэмээн огших газар энд л ирээд төгсөнө.
Бидний нандигнах эрдэнэ бүсгүй заяанд оршино.
Бид умартах ёсгүй энэ хоёр чинь л эрхэм.

Д. Бат-Ирээдүй.

Эрх мэдэлтэний нийгэм

Эрхтний нийгэм.

Энэ нийгэм эрхтний нийгэм!!!
Булай хэрэг гэж байдаг гэвч мөнгөөр дардаг болсон.
Бузар үйл гэж байна гэвч мэдлээр дардаг болсон.
Үнэн худалын зааг дээр бүүдгэр гэрэлч тусхаа болисон.
Үгээ хэлэх эрх чөлөө байвч тусгаж авдаг нь цөөн болсон.
Энэ нийгэм эрхтний нийгэм ээ!!!

Би сонсохдоо.

Анх хүмүүс сонсоод ам дамжиж цуурсан гэсэн.
Ардчилсан хувьсгал яллаа гэж дэлхий дахинаа дуулсан гэсэн.
Одоо би гайхаад л сууна тэд буруу бодсон байхаа.
Олон түмнийг л тайвшируулах гэж тэгэж нэрэлсэн байх.
Хонхний дуу эгшиглэхэд залуус түрж дуулсан.
Хорин хэдтэй багачууд улсын эрхэнд суусан.
Хөөрхий тэр үед ард түмэн мэдлэг хомс болохоор.
Хөл хөөр болж баярлахдаа хяналт тавихаа мартачихсан .
Ийм л юм болоод энэ нийгэм үүссэн байх.

Би боддог юм хааяа даа.

Хурлын гишүүн л болсон байхад.
Хууль үйлчлэхгүй амар юм байна.
Хулгай луйварыг хаацайлаж мөнгө авсаар баяжихын байна.
Худлаа хэлээгүй шүү би та нарт сайн бодоод үзээрэй.
Хурлын гишүүн л болгодог сургалтанд хамрагдая бүгдээрэй.

Би нүдээр харсан.

Энэ нийгэм хөрөнгөт нийгэм.
Элдэвээр доромжлох эрх баян бол нээлттэй нийгэм .
Эрүүгийн ч бай замын бай цагдаа үйлчлэхгүй заалттай нийгэм.
Бодоод үзээрэй та нар үгээ хэлэх нь нээлттэй нийгэм.
Болохоо байвал яадын мөнгөөр авчихад хаалттай нийгэм.
Хөөрхөн хүүхэн таарвал зүгээр л тэврээд ав яадын.
Хүчин нтр гээд шүүхэдвэл худалдаад л авчих болдогийн.

За тэгээд дуусгая даа цааш үргэлжлэл байхгүй шүү.
Завхай талдаа орох гээд байна юм бодохын хэрэггүй шүү.
Хүний эрхэнд халдсан гээд цагдаад очиж юуны магад.
Хөрөнгө мөнгөгүй би чинь хэрэгт унавал баларсан хэрэг.

Д. Бат-Ирээдүй 2017.10.18

Миний нутгийн салхи

Миний нутгийн салхи.

Нутаг зүгийн салхи цаана л нэг содон.
Нууцхан санаа алдахад сэтгэлд дэндүү дотно.
Хүний нутгийн салхи аанай л нэг жихүүн.
Хүсэл дагадаг амьдрал шиг зүггүй хийсэх нь ихүүн.

Төрсөн нутгийн минь салхи хүйтэн үлээлээч би даарахгүй.
Төөрөг тавилангаа даатгасан болохоор бид хэзээч салахгүй.
Алс хол одоход сэтгэл хургадгийн учир.
Аав ээж шиг минь дотно санагдаад танидаа яаараад ирдэг юмаа.

Д. Бат-Ирээдүй.
( нутгаа санасан бодрол. )

Sunday, October 15, 2017

Найрагч

Миний монголын ард түмэн бүгд найрагч.
Мэндлэх ёсондоо ч  ерөөл магтаалч.
Хүй цөглөсөн газартаа амин холбоотой.
Хүмүүн заяанаас буцахад нүгэл буяны дэнстэй.
Эх нутагтаа сүсэглэсэн нүүдэлч заяатай.
Эвшээлгэн татсан нум шигээ бардам зантай.
Миний монголын ахан дүүс удам дамжсан найрагчаа.

Сэтгэлийн наран


Зэрэглээ хөөцөлдсөн талын хүүд ухаарал бэлэглэсэн чамайгаа.
Зэвэргэн амьдралын уртад жаргалаар дутаахгүй юмсан.
Гэнэн томоогүй насны учрал хайрын эзэн.
Гэрэл цацруулан мишээсэн миний сэтгэлийн наран минь ээ.

Үүлэн хээтэй орчлонгийн сүүдэр жиндээхгүй гэсэндээ.
Үгсийн сайхнаар намайгаа ундаалж тэтгэдэг чинийхээ.
Дурсамж бүрийн чинь хуудасыг баясалаар дутаахгүй юмсан гэж.
Дурлалт ханийхаа сувдан нулимсыг нандигнадаг юм шүү.

Цэнгэлт залуу насыг чинь би сүйн бэлзэгээр хорисон.
Чи минь миний амьдралыг халамж хайраар гоёсон.
Аалихан залуу насыг чинь би хайрын сэтгэлээр аргамжисан.
Амраг чи минь наддаа үрийн заяа хайралсан.
Гэргий хонгор чи минь миний амьдралын чимэг.
Гэнэн томоогүй үрс минь бидний амьдралын чимэг.

Д. Бат-Ирээдүй.

ҮНЭН МОНГОЛ

Үнэн Монгол.

Үүлс нүүсэн тал нутгийн хүү би.
Үзэг барин бодол тэрлэлээ.
Үнэн Монгол хаа байна хэмээн.
Өөрийн бодлыг шүлэглэн хэлхэлээ.

Ар Монголын малчины удам би.
Амьдрал хайж нутаг сэлгэлээ.
Аавын гэрийн босго алхаж.
Ажилд зүтгэн боломжыг эрлээ.

Хөгжилт хотын амьдрал үймээн шуугиан ихтэй юмаа.
Хүнд итгэхэд хэцүү цаг гэж ам дамжин цуурах юм.
Муйхар бодлогод автаж туйлдсан хүмүүн олон юмаа.
Муухай сайханаа дуудалцан нэгнээ хардах нь цөөнгүй юм.

Шуналд автсан түшээд нь нутгаа зарахыг харлаа.
Шудрага үнэнийг шүүдэг шүүх мэдэлд автахыг ч харлаа.
Нүд унагам дурлуулсан гоо охид олон таарлаа надтай.
Мөнгөний өмнө тайчиж байхыг нь цөөнгүй харлаа гэхдээ.
Охид хүүхнээ хамгаалах Монгол эрс цөөхөрсөн гэлтэй.
Орондоо оруулаж тоглож хаядаг нь олширсон бололтой.
Үрийн заяаг дээдэлдэг эхийн сэтгэл цөөхөрсөн гэлтэй.
Өнчин хүүхдийн асрамжын газар олширч байгаа бололтой.
Гуйлга гуйсан балчирыг ( тараншиных ) гэж хаяглаж энд.
Гутарч архинд орсонг нь ( бөбөөчин ) гэж нэрлэж энд.
Хөрөнгө мөнгөтөй нэгэн нь босс гэж нэрлэгдэж.
Хөдөө хот гэж ялгаварладаг залуус цөөнгүй юм байна.
Өр өвтгөх үнэнг нүдээр хараад шимширэв.
Өнөөгийн нийгэмийн муухайг тоочиж баршгүйг мэдэрэв.

Аан тийм гэхдээ.
Өөрч зүйл бас байна шүү.
Амьдрал баян юмаа.
Гэрэл гэгээ оршиж байна.

Сайхан сэтгэлт хүмүүн олон таарлаа надтай.
Санаа нийлсэн нөхөдтөй ч цөөнгүй удаа уулзалаа.
Нэгэндээ итгэж болохгүй гэж худлаа гэдгийг үзэв.
Нийгэмд л бухимдсан түмэн олны хилэн болохыг мэдрэв.

Та ч бас бодох тун яг одоо.
Таяг тулсан өвгөдийн минь сүнс.
Тайван нойрсоогүй нь лавтай.
Битгий үрс минь хагаралд гэж.
Хоргодон хоргодон залбираа байх.
Бидний амьдралыг тэнгэрээс хараад
Уйлаж суугаадаа магад.

Д. Бат-Ирээдүй .

Ирэх болов уу ЧИ?

Чи ирэх болов уу?

Чи ирэх болов уу гэж
Би өөрөөсөө асуухгүй.
Чиний одсон зүгээс
Гунигийн салхи үлээгээгүй.
Хэзээ ирэх бол гэж
Би чамайг хүлээхгүй.
Хэн хэнд минь буруу бий гэсэн ч
Хайрын сэтгэл минь хөрөхгүй.

Чи минь яв даа.

Яв даа одоо яв гэхдээ чимээгүй.
Яагаад гэвэл би чамайг хориж юуны магад.
Хагацахдаа харин чи надад баяртай гэж бүү хэл.
Хайртай болохоор би чамайг хүлээж юуны магад.

Гэхдээ чи.

Өнгөрсөнд үлдсэн миний дурсамжыг үлдээгээд яваарай мартав.
Өөр хүнтэй учирхаараа санаж харамсаж магадгүй.
Шийдсэн гэж хэлэхдээ иргэж бүү хараарай.
Чиний нүдний гунигийг би олоод харчиж магадгүй.

Баяртай. . . . . . . . .

Д. Бат-Ирээдүй.

Хөнгөн исгэрээ

Салхины хөнгөн исгэрээ.

Ая дуу зөөлнөөр салхи чи үдшийн анирыг зүсэхэд.
Аяа миний сэтгэл юунд ингэж гэгэлзэнэ вэ.  
Аалигүй сарны дуулалыг чихэнд шивсэн мэт .
Амраг хайртаа үгүйлэх бодол юунд хөвөрнө вэ.

Цэцгэн заяатай орчлон

Цэцгэн заяатай орчлон.

Үнэт эрдэнээр гоёлоо ч чимэхээс хэтрэхгүй нь үнэн юм аа.
Үүлэн хээтэй орчлон таниасаа илүүг хүсдэг нь шунал юм аа.
Цэвэр ариун цогцос заяасан ч жаргалд ташуур ч огоорсон юмсанж.
Цэцгэн заяатай орчлон чамаас илүүг хүсдэг нь шунал юмсанж.

Шиврэх бороон дусал чинь нуур болсон бололтой.
Шөнийн тэргэл саран чамд л татагдсан гэлтэй.
Амьдрал тэтгэдэг дэлхий та хосгүй гайхамшигийг бүтээж ээ.
Ачлал мэдэхгүй хүмүүн бид илүү ихэд шунаж дээ.
Үзэсгэлэн төгсийн бүх л нууц танид оршидог бололтой.
Үсэг холбож зүйрлэхдээ би цэцгэн заяатай хэмээлээ.



Д. Бат-Ирээдүй.

Хайр нэхсэн бүсгүй

Хайр нэхсэн бүсгүй.

Ханисах тавилангүй хүний бүсгүй.
Хайр нэхсэн торгууд сэвгэр.
Учрах заяагүй хүний бүсгүй.
Учирлаж хэлэхсэн сэтгэлийн үгсийг.

Дасаж болохгүй дурлал юмсан даа.
Даанчиг хөөрхөн торгууд сэвгэр.
Хүсэж болшгүй учрал юмдаа.
Хүүрнэн эрхлэхсэн бүсгүй заяанд чинь.

Аядуу зүрхийг догдлуулан хөг нэмсэн бялзуухай.
Аальхан зандаа дасгаж хайр нэхсэн шувуухай.
Уйтан зүрхэнд зочилчоод жаргал эрсэн сэвгэр.
Учрах заяагүйг мэдсэн атлаа шархалж үлдсэн сэтгэл.

Зурвасхан зам дээр зөрөхдөө.
Дурлал нэхсэн дураараа бүсгүй.
Зуурдхан учралыг хүсэхдээ.
Сэтгэл эзэмдэсэн хүний бүсгүй.

Д. Бат-Ирээдүй.

Эрх цэцэг

Эрх цэцэг.

Хүслийн харгуйд дэлбээ нээсэн анхил.
Хүмүүн заяанд дураар өссөн танхил.
Жаварт нөмөрлөн ургасан зөрүүд бяцхан сарнай.
Жаахан зүйлд л гоморходог миний эрх цэцэг.

Хүсэвч нийлэх хувигүй өвөл юм даа би.
Хүнийх болсон чамайгаа сэтгэлдээл тээж явая даа.
Анхил цэцэгсийн тоосийг дайх салхи болоод би чинь.
Амраг чамайгаа зөөлөн илбэж жаргал хүсээд үдэе дээ.

Замилан хорвоод дэлбээ нээсэн анхил.
Зангаа хувиргалгүй дураар өссөн танхил.
Өвлөөс нөмөрлөж ургах тэвчээртэй бяцхан сарнай.
Өчүүхэн зүйлд ч гоморхох миний эрх цэцэг.

Амьдрал холбох хувьгүй хясал юм даа би.
Айлынх болсон чамайгаа сэтгэлдээл тээж явая даа.
Зориглон хэлэлгүй чамайгаа бусдад алдасан буруугаа.
Зовлон гунигийн хамт тээгээд жаргал хүсээд үдэе дээ.

Д. Бат-Ирээдүй.

Tuesday, April 25, 2017

Чамдаа би дурлав


Энгийн даруу харц нь сэтгэл юун даа татав.
Эгэл нэгэн бүсгүй атлаа намайг юунд татав
Гуниг хурсан харцанд нь сэтгэл юунд эмзэглэв.
Гоолиг сайхан нь олон атал чамдаа би дурлав.

Яагаад гэвэл.

Сэтгэлдээ багтаах хайр чинь тунгалаг.
Сэвлэг үрдээ бүүвэй аялах чинь уянгалаг.
Эгэл жирийн бүсгүй ааль чинь ялдам.
Энхрий чи минь дэргэд байвал амгалан.
Д. Бат-Ирээдүй. 2017.03.23

Зүрхэнд үдэлсэн шувуухай

Угалз шаглаа даалиндаа хайрын сэтгэлээ шингээгээд.  
Учрах заяагүй амраг минь үдлээд ниссэн шувуусан.
Уяа сойлгот хүлэг шиг залуу насны минь дундуур.
Усны шувуу адил зусаад л ниссэн дурлалсан.

Ялдамхан мишээж дурлуулсан.
Ядмагхан зүрхний шаналал минь.
Гэгэлзэх сэтгэлийг догдлуулсан.
Гэнэхэн зүрхний шаналал минь.

Хамт байсан мөч бүртээ хайраа шингээж үлдээчихээд
Хагдарах цэцэг адил хаяаад одсон бүсгүйсэн.
Од харвах мөчлөг мэт залуу насны дундуур.
Омголон зүрхийг догдлуулаад орхиод одсон дурлалсан.

Сэтгэл нийлээгүй амраг чамайг.
Сэмхэн нуугаад зүрхэндээ түгжий.
Чиний араас шаналасан мөчөө.
Чимээгүй нуугаад сэтгэлдээ түгжий.


      Д. Бат-Ирээдүй         2017

Tuesday, February 21, 2017

Миний мэдэх Нацагдорж

Миний мэдэх Нацагдорж. 
Миний мэдэх Нацагдорж. 
Монголын мэдэх Нацагдорж.
Номонд байдаг Нацагдорж.
Нэрт зохиолч Нацагдорж.
Аав ээжийн эрх хүү
Алиа зантай бор хүү
Алтангэрэл багштай алдрай бяцхан жаал хүү.
Адууны дэл дээр дэргэж дэрвэж өсөхдөө.
Амьдралын хатуу бэрхийг амсаж үзээгүй бор жаал .
Гэвч одоо тэр эр хүн болж.
Гэрэлт орчлонд нэгийг нэмжээ.
Гэрэлт орчлонд төрөөд тэр.
Гуниглаж ер үзээгүй
Гутарч ер үзэгдээгүй юм.
Яагаад гэдгийн учрыг яриж би өгөх үү.
Яагаад гэвэл тэр
Яруу найрагч байсан юм.
Янжинлхам бурхан
тэнгэрээс хардаг байсан юм аа.
                                 Д. Бат-Ирээдүй. 2006 он.

эзэнтэй

Энэхүү шүлгэндээ нэр өгөхийг хүссэнгүй ээ эзэнтэй.
Хөвөх бодлын чандаас өөрийгөө хайлаа би хаана байна гэж.
Хүйтэн зэвхий шөнөөр зүүдэндээ бас л хайлаа чамайг хаана байна гэж.
Ганцхан хоромч хамаагүй бодлоосоо салаж үзэхсэн гэж би хүслээ. 
Ганцаардал надаас салахгүй юм.
Би харанхуйд суусаар л байна.
Чи минь ирээ ч.
Хоромхон боловч цаг хугацааг буцаамаар байна.
Холийн хол одсон ч гэлээ чи миний хажууд мишээгээд байна.
Оршихоо болисон ч дүр чинь сэтгэл дотороос ээгээд байна.
Орчлон чамаар дутсан мэт анир чимээгүй хөврөөд байна.
Хургасан гунигаа бүгдийг нь шүлгэндээ тээлээ нулимастай.
Худлаа байгаасаа гэж өөртөө дахин дахин шивнэлээ.
Хар дарсан зүүднээс минь намайгаа чи үнсэж сэрээл дээ гүнжхэн минь.
Хамгийн хэцүү нь юу гээч өглөө бүхэн хэвээрээ.
Би хүлээсээр байна.
Бүхнийг орхихдоо чи хэнд ч хэлээгүй.
Бүүдгэрхэн гэлээ ч бидний дурсамж бүхэн мөхөөгүй.
Орхин одоход чинь чиний араас уйлаж байсан хүн аав чинь.
Одоо ч хүртэл би мэдэрч байна түүний нулимс нь хатаагүйг.
Анх танилцахдаа чи надад өнчин гэдгээ хэлсэн.
Ааваас минь өөр хэн ч байдаггүй юм гэсэн.
Харин чи түүнийг орхин одсон мөчөөс хойш.
Аав чинь.
Хар уснаас өөр ханисах зүйл юу ч үгүй болсон.
Тэнхэлээ тасартал согтох бүртээ чамайг нэхнэ.
Тэр минь алга хаана байна гэж мэгшиж уйлана.
Бурхан чи гараад ирээ ч би ганцхан л юм гуйя.
Буцаагаад л өгчих охинийг минь би дахиад гуйя.
Чи хэрвээ сонсож байгаа бол надад хариу хэлэлдээ.
Чиний хүссэн бүгдийг өгий түүнийг минь буцаагаад хайрлаач дээ.
Нар минь болсон охинийг минь надад буцаагаад өгчих л дөө.
Надаас өөр юу хүсээв түүнийг минь л ганцхан үлдээл дээ.
Хариулаа ч чи хариулаа ч бурхан новшоо сонсож байна уу?
Хамгийн үнэтэй эрдэнийг юунд надаас булаав.
Өр зүрхнээсээ гуйж байна чи намайг сонсолдоо.
Өөр хэн ч надад байхгүй охинийг буцаагаад өгчихөл дөө.
Хамаагүй ээ чи охинийг минь л ганцхан буцаагаад өгчих.
Харин оронд намайг ав.
Тэр минь залуу хүн амьдраг гэж.
Хашгиран уйлахыг нь харан зогсохдоо би тэссэнгүй өрөвдлөө.
Хамгийн хэцүү нь юу вэ? гэвэл.
Эр хүнд цөхрөх үе гэж байдаг юм байна лээ.
Чамайг үгүйлэх миний сэтгэл эцэгийн чинь хайртай дүйцэхгүй.
Чангаар уйлаж буй тэр цөхрөлийн дууг би хэзээч мартахгүй ээ.
Одооч хүртэл сонсогдсоор.
Энэ бүхний эцэст би сэтгэлээ уудлахыг хүслээ. 
Энэхүү бичиж буй бүхэн минь үнэн амьдралын түүх юм. 
Одоо ч гэсэн санаж байна чамдаа амласан үгсээ. 
Орь ганцааранг минь үлдээгээд чи нисээд одсон. 
 Хэцүү гэлээ ч бичсэн бүхэн минь үнэн. 
Хэн нэгний зохиол биш бодит амьдралын түүх юм. 
Чиний тухай бодох бүрт сэтгэл өвдөөд хэцүү юм. 
Чимээгүйхэн дотроо гуниглаж дурсамж бүрийг сөхөх юм аа. 
Мөр холбон шүлгэлхэд. 
Нулимс хацар дагаж урсаад. 
Мөрөөдөлөө надад хүүрнэж эрхэлдэг байсанг чинь санаад л . 
Бодол минь гунигийн далайд живэж. 
Болсон бүхний тухай шүлэг тэрлэн сууна даа. 
                                             Д. Бат-Ирээдүй.

намар цаг


Саглагар модод навчсаа гээгээд даардаг байхдаа хөөрхий.
 Салхи түүнийг нэвт сийгэхэд гунидаг байлгүй эвий.
Өнгийн цэцэгс хагдарах мөчид жавар зүүднээсээ сэрж.
Өвлийн цасыг дуудах гэж жихүүнээр эсгэрдэг байлгүй.
 Наран буцаж шувууд нь чуулахад. 
Нуур уйлдаг байх гэж би боддог.
Найган халиурах зэгс нь цантаж хонодог болохоор нь.
Хагдарах цэцэггүй болсон.
 Халиуран шаргалтах газарыг хараад.
Хамгийн гунигтай улирал нь намар юм гэж би боддог оо.
Хагацлын ая мэт намуухан эгшиглэх уйтай.
Хамгийн гунигтай улирал намар эхлэх мөчлөгөө.
Ундрах ажлийн эхлэл тариа ногоо тэжээлтэй.
Уйдах завгүй хөдөлмөрлөх зон олны хөлстөй.
Арвин арвин ургацтай их ажлийн дараа.
Амс хийж ундлах зуураа хөөрөлдөх эрсийн наргиатай.
Хүйтэн өвөлд ойртлоо шүү гэж.
Хүн амьтангүй бүгд сандрана.
Хөеөө ичээ хадлан гээд л ар араасаа хөврөнө.
Дулаахан өвөл болоосой гэж өвгөд хуучлах зуурт.
Дун цагаан цасхан хаалга тогших мэт будрана.
Ундрах ажлийн ард гарч баясал дүүрэн мишээсэн.
Уйдах завгүй намар цаг дуусаж байгаа нь энээ.
Д. Бат-Ирээдүй. 2017.02.21

Wednesday, February 15, 2017

Аз жаргал гэж хайж олох биш, бүтээж бий болгодог зүйл

Тооноор нь тусах наран үдлэж.
Тоотойхон насаан хамтдаа өнгөрүүлэж.
Саран авхай цонхоор мэлтийн хоноглож.
Салж хагацгүй хайрандаа дурлалт хосууд нь жаргаж.
Эрэн зууныг илээвч хайр тань мөнх байг.
Энэ биеийг орхисон ч сэтгэл тань хамт байг.                      
                 Golden.D.Dream

Эмгэнэл

Бидэрт шарга морь минь хатираан дундаа чангарч.
Бийрний минь үзүүрт хургах бодлын хэлхээ хөвөрхөд.
Билэг оюун хослуулан үгэн цацал өргөж.
Бичиж тэрлэсэн шүлгэндээ өөрийн бодлоо тээлээ.

Орог саарал морь минь ергөөн дундаа чангарч.
Онгод хөглөх аялгуун айзам эгших дугараанд.
Дөрөө харшин дүүхэлзэх агсам хүлгийн эмээл дээр.
Дуу аялан хөндлөн суух монгол эрийн омогшилд.
Сэтгэлийн үзүүрт хургах бодлын хэлхээг дэлгэн.
Сийрүүлэн бичсэн шүлгэндээ өөрийн бодлыг тээлээ.

Өнжүүл хангал эмнэгийг булгианд дунд нь сургадаг.
Өвгөдийн минь заасан мал ч ухаанаас үлдсэн гэх нь цөөн юм.
Дэлхийн талыг эзэгнэсэн эсгий туургат нүүдэлчидээс.
Дээврээ даагаад өндийх тэнхээтэй эрс цөөн үлдэж ээ.

Тахир сэлмээ хуйлаагүй талын баатар эрс.
Сэмэрч урагдсан номны хуудас.
Сэтгэл эмзэглэм лонхон дээр л үзэгдэнэ.
Аугаа түүхтэй монголын минь газар шороон дээр.
Адгийн шунахай харийнхан дураараа гишгэлэж харагдана.
Мөнх хөх тэнгэрийг минь харин.
Мөхлийн аюултай утаа бүрхэж.
Мөнгөний төлөө  бүсгүйчүүд минь.
Нүцгэн биеэ бусдад худалдаж.
Амьдархын төлөө эрчүүд нь.
Алсын алс орныг зориход.
Буйраа зэхэж хөгшид нь үлдээд.
Будаа гурилаа авах гэж тэтгэвэр хүлээж ойчирлоно.
Түмнийхээ амьдралыг дордохыг харсаар.
Түшээд нь махалж гүзээ нэмнэ.
Түрэмгий бодлогоор харийнхан.
Төр улсад минь хямрал нэмнэ.
Уурхайн баялагаа зөөчхөнө.
Улсынхаа нь төсвийг танчихана.
Батласан хуулиндаа цоорхойтой.
Баячууд л ордог хаалгатай.
Хүнээсээ их малтай хэрнээ.
Хүнсний мах нь үнэ ихтэй.
Хүн ам цөөтөй хэрнээ л.
Хөөрхий нийслэл нь утаа ихтэй.
Боонд поонд гэж мөнгө зээлнэ.
Босож амжаагүй хүүгийн төлнө.
Хийнэ бүтээнэ гэж сонгууль зарлана.
Хэлсэн үгэндээ хүрэлгүй мурина.

Халаг юмдаа халаг юм.
Халаас харагчид нь дэндүү юм.
Арайч дээ арай ингэх ч гэж.
Авлига хахууль хоёрт төр улс минь ялзарч.

Сэр сэр монгол минь сэр.
Сэтгэл эмзэглэж зүрх минь шимширлээ.
Ас ас дүрэлзэн ас
ахиад дээшээ  дүрэлз.
Адгийн муу түшээдийг авч хаяаад үндсийн шатаа.
Мохошгүй зоригт өвгөдийн хойч монголын баатарууд сэр.
Аугаа хүчирхэг гүрний удам асан дүрэлз бүр дээшээ.
                                       Д. Бат-Ирээдүй

Monday, February 13, 2017

Хайрыгаа үргэлж баясгаарай

Бодол эзэмдэн сэтгэл гижигдэх хайртыгаа үргэлж баясаа.
Бодлогогүй аашилж хэрэг тарилаа ч хааяа даа нэг зэмлэ.
Энгүй жаргалыг чамд бэлэглэх энхрий бүсгүйг бүү гомдоо.
Эрхэлж туниж ядаргаа болсон ч хайрыг нь бүү хөргөө.

Хээнцэр танхил ээжийн охид бүсгүй заяа.
Хээгүй зантай аавын хөвгүүд эрийн заяа.
Хэн хэнээ олж дурладаг нь ханийн заяа.
Хэмжээлэшгүй их жаргалыг мэдрүүлдэг нь үрийн заяа.

Бардам зангаа гээж чиний л өмнө даруухан.
Баярлуулахыг хүссэн оролдлого бүр бусдыг бодоход маруухан.
Ууртай омголон зан минь чиний харцаар даруулана.
Уучилашгүй нэгнээ гомдоосон ч бидний хайр аугаа юм.

Хатуу бүхний өмнө илүү чанга атгаарай.
Хагацал биднийг салгавал гарыг минь битгий тавиарай.
Хэцүү бүхний өмнө итгэлээ битгий алдаарай.
Хэн ч юу ч хэлсэн хайрандаа үргэлж итгээрэй.
              Д. Бат-Ирээдүй. 2017.02.13нд.

Шүлгэн өчил

Хэн нэгэнд танигдах гэж мөр холбосон удаагүй ээ би.
Хэзээч билээ нэг өдрөөс хойш салахгүйл явна даа бид.
Онгод гэдэг тэр нэгэн юу байдгыг би мэдэхгүй.
Олон олон удаа би түүнийг өөрөөсөө эрээд олоогүй юм.

Бичсэн шүлгийг минь уншсан хүмүүс голож магтаж шүүмжилсэн гэлээ ч.
Бичиж суусан тэрхэн үеийнхээ мэдрэмжээ хэзээч орхиогүй.
Үүдэн хойморын дайтайхан хажуугаас холдоогүй шүлгэн цацлаа.
Өвөртөө хадгалаж сэтгэлээн хуваалцсаар.
Өдийг хүртэл ханисалаа даа чамтай.

Даруухан хэрнээ чамин болгох гэж даанчиг хичээх юм би чамайг.
Далдхан хэрнээ гүн утгаар даруулах гэхээр зүтгүүлэхийн.
Уранхан хэрнээ бонгинохон бичих гэж амихандаа би хичээх юм.
Ургуулан бодох чадвар минь аргамжаанаасаа хэтэрч явахгүй юм даа даанч.

Гэхдээ чи надад гомдоогүйг би мэднэ.
Гэнэ гэнэхэн сэтгэлийг хөглөж чи хариу өгдөг.
Үүнийг чинь би дотроо төсөөлөж.
Үргэлжлүүлэн уянгалуулаж мөр тэрлэдэг ээ.

Би чи сэтгэл гурав хоршиход.
Бэх үзэг цаас гурав эвлэдэг.
Хүслийн хязгаар зүг нисэх мэт тэрхэн үеийн мэдрэмж.
Хүмүүний амьдарлын бүхнээс намайг чөлөөлөх мэт санагддаг аа.

Сэм сэмхэнээр сэтгэл минь хөдлөхөд би чамайг эрсэн.
Сэмээрхэн бөгөөд аяаарханаар чи надад хариу өгсөн.
Үгсийн сайхныг холбож чи надад шивнихэд.
Үзэг цаас бэх гурвыг хоршуулан.
Үргэлжлүүлэн би цааш сийлсэн.

Тэрхэн мөчийн зуурдхан учрал минь.
Тэрлэсэн шүлгийн минь бадагхан мөртөд шингэн.
Тэмүүлсэн сэтгэлийн минь торгон үзүүрээс.
Тэрсэхэн хэрнээ хурданаар чи саринаж одноо.

Баяртай гэх шиг сэтгэл минь уужирч.
Бадагхан шүлгийн цацлаа дээжилж үлдэхэд.
Сэтгэлийнхээ угт хургаж үлдэсэн бодлоосоо.
Сийрүүлэн байж чамд би шүлгэн өчил өргөлөө.
 Янжинлхам мину.
                              Д. Бат-Ирээдүй. 2017.02.12

Sunday, February 12, 2017

Би ингэж өссөн.

Борооны дараа гарах солонго татсан мэт. 
Бодолд автсан бүсгүй ганцаар суусан мэт . 
Хөх монголын хөрсөнд дээр төрсөн юмаа би. 
Хөрст дэлхийн шимийг хүртсэн юм би. 
Ижий аав хоёртоо эрхэлж өссөн юм би. 
Эмнэг дааганы нуруун дээр булгиулаж өссөн юм би. 
Хурдан зээрдийн дэл дээр уралдаж өссөн юмаа би. 
Хурга ишигнийхээ бэлчээрт тоглож өссөн юм би. 
Би ингэж л өссөн. 
Бичгийн хэв шиг жирэлзэж өссөн. 
Ижий аавдаа эрхэлж өссөн. 
Эх орноороо бахархаж өссөн. 
                Д. Бат-Ирээдүй 2006 он

Saturday, February 4, 2017

Ханьдаа унших шүлэг


Талын анхил цэцгийг чи минь гэвэл.
Тоосонд нь дурласан эрвээхий нь би болог.
Танхил залуу насыг чинь нарны цацрагтай зүйрлэвэл.
Түүнийг тосох газар нь би болог.

Дутуутай хатуутай орчлонд.
Дураараа нис хонгор минь.
Дурлалын хатуу дарсанд.
Чамайгаа би чинь согтооё.

Хайртай гэсэн үгэндээ хүрч.
Хажууд минь үргэлж түшээрэй.
Хатуурхаж гомдоосон үе байвал.
Хайрт минь чи тэвчээрэй.

Уужуу холын амьдралд минь.
Уруудаж өгсөхөд хамт байж.
Уурлуулж гомдоосон мөч бүрийг минь.
Уучилж хайрлаарай бүсгүй минь.

Жавар жиндүү амьдралд нөмөр чинь болоё.
Жаргал зовлон хоёрын дунд түшиг минь болоорой.
Андуу эндүү амьдралд нэгэндээ итгэж.
Аз жаргалын хаалгыг хамтдаа тогший бүсгүй минь.
                Д. Бат-Ирээдүй 2015 он

Зөөлөн салхинд хүслээн би илгээсэн

Хүйтэн хүйтэн л гэнэ хүний сэтгэлээс өөр хүйтэн сэвдэг нь хаана байна.
Халуун халуун л гэнэ хайрын сэтгэлээс өөр халуун дулаан нь хаана байна.

Шивнэн үлээх зөөлөн салхинд хүслээн би илгээсэн
Шинхэн танилцсан хонгор чамдаа сэтгэл ээ би илчилсэн
Будрах хаялах цасан ширхэгтэй гунигыг чи үлдээсэн
Буцаад ирэхгүй тэр л хайрандаа зүрхээн би сэвтээсэн
                             
                                                      Golden.D.Dream

Өнөөгийн нийгмийн төрх

Түмэн олныхоо төлөө гэж ээж минь цацлаа өргөнө
Төрт улсынхаа төлөө гэж аав минь бурхандаа залбирна
Утаан хөшиг, түгжирэл дунд түмэн олон маань ядруухан
Улс төрчдийн хуйвалдаан дунд төрийн минь заяа хэцүүхэн

Буурал дээдсийнхээ сургаалыг юман чинээ бодхоо болж 
Бусдын гар хөл бологчид төрийн жолоог атгалцаж байна
Ард түмний амьдрал улам бүр дордсоор л
Авлига хээл хахууль салбар бүрт дэлгэрсээр л

Өнгө мөнгөнд дурлагсад төрд шургалах нь ихсэж байна
Өвгө дээдсийнхээ нутгыг түүнийх ээ төлөөсөнд өгж байна
Хэдэн сая доллорыг юман чинээ бодохгүй нэгэн байхад
Хэдхэн зуун төгрөгийн төлөө амиа өгөх нь олон болж байна

Эх орны минь баялаг өдөр хонгоор багсаж байхад
Эрх баригчдын халаас нь улам бүр зузаарсаар
Эдийн засгийн хямрал гэж түмэн олноо мунхаруулсаар
Эгэл ардын минь амьдрал хором хормоор дордсоор байна

                                                   Golden.D.Dream

Thursday, February 2, 2017

Nature




Nature



Nature


                 


Nature




Nature


Шаргын говь миний нутаг

Хасагт гурван богдоос эх авсан.
Хос гурван шарын гол.
Урсгал нь зөөлөн ихэр гурван голийг.
Уудам говь тосон мэлтийнэ.
Зээр бөхөн  нь сүргэлж бэлчээрлэх.
Зэрэглээт говийг зорин.
Мэлмэрч урсах ихэр гурван гол.
Миний нутагт үзэмж нэмдэг.
Аагим зуны халуунд.
Амьтай бүгдийг ундааласан.
Ах дүү гурван голд.
Адтай багын минь дурсамж бий.

Дуниар татах халуунд хайлаана үгүй.
Дуунд хүртэл мөнхөрсөн Сутай уул.
Үүлс нүүдэллэх тэнгэрийг шүргэх тэр хайрхан.
Үзэсгэлэнт говийг минь ширтэн алс тэртээд намбайна.
Одод шүргэх тэр л хайрханы.
Оргил дээр.
Очиж үзэхийг хүссэн.
Миний мөрөөдөлийн эхлэл нь бий.

Бараан бараан харагдах уулс.
Бага Дарвын нуруу.
Бадаг шүлгэнд минь мөнхөрсөн.
Их шаргын говь минь уу.
Ургах наран мандахад сар хээр хонож.
Уудам их говийн өглөө болох нь тэр.
Энэ их амар амгалан.
Эх нутгын минь үзэмж юу.
                      Д.Бат-Ирээдүй

Хонгор бүсгүй чамдаа

Хонгор бүсгүй чамдаа би.
Холбож бичсэн шүлгээ өргөе.
Нандин хайрын дурсамж үлдээж.
Намуухан үдшийн болзоонд урья.

Урьхан хонгор салхин хаврыг дуудаж сэвшээ мэт .
Учрал хонгор чи хайрыг минь татах гэж төрөө мэт.
Зүггүй салхийг хөлөглөх цэцэгсийн үнэр анхилам.
Зүрхийг догдлуулсан чиний минь туних нь хүртэл өхөөрдөм.

Сэргэлэн хонгор чамдаа.
Сэтгэлийн үгсээр шүлэг өргөе.
Сайхан хайрынхаа бэлгэдэл болгон.
Сарнай цэцэгсийн баглаа барья .
                                    Д.Бат-Ирээдүй.

Хүсэхгүй бол хичээгээд хэрэггүй

Хүсэхгүй бол хичээгээд хэрэггүй.
Хүн бүр ижил биш.
Хүрээгүй байж шантраад яанам.
Хүчээ дайчлаад зүтгээд үз.

Чадахгүй байхаа гэж чи бодвол.
Чамд гагцхүү зориг дутаж.
Чадал гэдэг биеийнх бус.
Чиний доторх сэтгэлийн хүч.

Амьдралын сайхныг мэдрэхийг хүсвэл.
Оргил өөд зүтгэх хүсэлтэй бай.
Аз жаргалыг чи олохыг хүсвэл.
Хажуудаа байгаа бүхнийг хайрла.

Ижилсэж хослох ханиа олбол чиний жаргал.
Эрхэлж тоглох үртэй байх сэтгэлийн жаргал.
Элэг бүтэн амьдарна гэдэг ховорхон жаргал.
Энэ бүхнийг олно гэдэг амьдралын жаргал.
                       Д.Бат-Ирээдүй.  2016.02.21

Дэгжин алах бүсгүй минь

Будагтай байх чинь хамаагүй ээ дэгжин алх бүсгүй чи .
Бусдын хэлэх үг хамаагүй тоолгүй өнгөр бүсгүй чи .
Өмссөн хувцас аа нимгэлж сайхан харагд .
Өрөөл бусдын нүд нь тусаад л өнгөрнө яадгийн .
Залуу нас олдохгүй учир .
Хүслээрээ амьдар бүсгүй чи .
Зав гаргаж найз нартайгаа наргиж цэнгэ яадгийн .
Гоолиг сайхан биенд чинь харцаа унагаж өнгөрсөн ч .
Ганцхан шөнийн жаргалаар өөрийгөө битгий худалд.
Үзэсгэлэн гоо бүсгүй чи .
Монгол хатдын удам .
Үрээ төрүүлж бүүвэй аялах эгэл ээжийн үргэлжлэл.
Эр нөхрийнхөө цээжинд нялхарч жаргах бүсгүй заяа .
Энхрий үр чинь чамайг сүсэглэн бишрэх бурхан заяа .
                                  Д. Бат-Ирээдүй.

Үзэгслэн гоо бүсгүй чамд

Гарыг чинь өргөс хатгахад гаргаж хаяад л мартана .
Ганган дэгжин  хувцас хуучир ч урагдаад хаягдана.
Гоёхон ургасан цэцэгс намар ирэхэд хагдарна.
Гоо сайхан бүсгүй байв ч нас нэмэхээр гундана.
Хамаагүй нэгэн цэцэг өгвөл.
Хаяж гээлгүй усал.
Хайртай болчхоод  хэлж чадахгүй сэтгэлдээ тээдэг байж болно.
Амраг хайртын сэтгэл хөрөх гэж үгүй.
Аашилж загнаад байхын бол цөхөрч залхаад явчихна .
Хайртай хүнээ олсон бол эцсийн хүртэл.
Хамт бай.
Харин түүндээ  эргэлзэх үедээ зүгээр л нэгэндээ итгээрэй .
                             Д. Бат-Ирээдүй.

Хүний амьдрал богинохон амжиж түүнийгээ хайрла

Зүрх зүсэх дурлалд шархалана гэж бүү ай.
Зөрж өнгөрөх олноос хайсан бүсгүй чинь олдоно.
Залуу халуун насандаа хайртай гэж догдлон.
Зан ааш нийлэхээрээ салж чадахгүй дасдаг гэнэ.
Аргадаж болдоггүй амьдралыг тавилан гэнэ.
Амраг болсон бүсгүй заяа эмзэг гэнэ.
Ганцаардсан гэж дурлалд бүү яар.
Гагцхүү чам дээр өөрөө ирдэг гэнэ.
Хүлээлгэж ирсэн учирлаа үүрдийн гэж нандигна.
Хүний амьдрал богинохон амжиж түүнийг хайрла.
Хос зүрхний чинь цохилтын тоо.
Хамтдаа өнгөрөөх жаргалын чинь хэмжүүр болдог гэнэ.  
                   Д. Бат-Ирээдүй.

Хуулийн цоорхой

Хууль үргэлж  үнэний талд даанч түүнд цоорхой бий.
Худал үнэнг ялгадаг нь шүүх гэвч түүнд авлига бий.
Үхэх төрөх хоерын дунд амьпрал бий.
Үнэн худал хоёрт зааг бий.
Бурхан чөтгөр хоерын дунд бишрэл гэж бий.
Буруу зөв хоёрт ялгаа гэж бий.
Сайн муу гэдэг хоер талтай орчлонд.
Саад бартаа хоер дээр алхаж яваа нь би.
 Д.Бат-Ирээдүй.

Ах нь дүү нараа их санаж байна

Ах нь дүү нараа их санаж байна.
Тоглож өссөн бууцандаа эргэж нэг хөрвөөхсөн.
Томоогүй 3 дүүтэйгээ багынх шигээ наадахсан.
Эргэлж урсах голоосоо ахин нэг ундаалахсан.
Ээжий аав хоёртоо хурдхан очиж үнсүүлэхсэн.
Сүрлэг өндөр уулсынхаа сайхныг нь харж бишрэхсэн.
Сүргэлж бэлчих малынхаа захад нь очиж дуулахсан.
Шигүү ургасан моддын сүүдрийг нь бараадан алхахсан.
Шинэхэн ургасан ногооны үнэрт нь мансуурч хэвтэхсэн.
Санасан сэтгэлээ дэвтээж хааяа нэг дурсадаг юм.
Санаагаан битгий чилээгээрээ хүү чинь сайн явнаа.
Сүүмийн сүүмийн харагдах нутагтаа мөдхөн яваад очно.
Сөөсгөр 3 дүүгээ ах нь их санажийна.
                                            Д. Бат-Ирээдүй.

Монгол омог миний онгод

Таталж бичсэн босоо бичиг.
Талийг эзэгнэсэн нүүдэлчин удмынх.
Татаж тавьсан эрчит сум нь.
Талын морьтон Монголын омог.
Атгасан гартаа бугуйлаа бариад босохдоо.
Аргамаг хүлгийг барих бус уу.
Зангидсан гартаа тахир сэлмээ барихад.
Заналт дайсныг дардаг бус уу.
Хатирч сайн мориороо харын нутгийг дайлаад ирнэ.
Харвах нумынхаа хөвчийг татахад.
Хатгалдах дайсныг дараад ирнэ.
Уудам талдаа малаа хариулаад.
Уртын дуугаа цангинуулан дуулахад.
Холын гийчид үдэлж тухлаад.
Хорвоогийн сайхныг бахдан бишрэнэ.
Цайдам талийн нүүдэлчин айл
Цайгаа бариад угтан ирэхэд.
Хүлэг морьдын нуруу амрааж.
Хөгшид өтгөс түүх хүүрнэнэ.
                 Д.Бат-Ирээдүй.

Чи мэдэх үү

Шаналах сэтгэл хэцүү байв ч яг юунаас.
Шархалсан зүрх эдгэрэхгүй гэвч яг хэнээс.
Учир утга гэж юу болохыг хэлж чадах уу?
Урьдын алдааг засаж болохыг чи мэдэх үү?
Гишгэх мөр чинь яаж үлдэхийг чи шийднэ.
Гэрэлт орчлонд сүүдэр байдгийг харах л болно.
Эрээнтэй бараантай орчлонд
алдаж онон ухаарах цагтаа.
Энэ амьдрал минь яаг юуны
төлөө гэж асуух болно.
Алдаатай бичсэн үгсийг
засаж болох ч гэлээ.
Амьдрал гэж зохиолыг баллаж болдоггүй юм шүү?.
Хосоор туулах орчлонг ганцаар туулахыг хүсэхгүй.
Хоёул хамт гэж хэлсэн бол
орхиж явахыг чинь тэвчихгүй.
Өнгөрөн одох цаг хугацааг би
мартахгүй.
Өр зүрхний минь шарх хэзээ анихыг ч мэдэхгүй.
                        Д. Бат-Ирээдүй.

Monday, January 30, 2017

Нууцхан байлгасанг уучил


Vнэн сэтгэлээсээ би хайрыг хайсан гэвч олoогvй.
Vргэлж надаас зугтаагаад байхад ч  тэвчээртэй хүлээсэн болоогvй.
Хайж явсан тэр л зvйлээ олсон гэдгээ мэдээгvй.
Хамгийн сvvлд нь ухаарах цаг т тэр минь орхиод одсон.
Бодолгvй хэлдэг vг бvрээн цэгнэж хэлээгvйд уучил.
Ботгон нvднээс чинь урсах нулимсийг нууцхан байлгасныг уучил.
Салсанч гэлээ би чамайг жаргалтай байгаасаа гэж хvcдэг.
Чамайг гэх миний сэтгэл зvрхийг минь vргэлж  зүсдэг.                
                      Д.Бат~Ирээдvй.

Яагаад Яагаад ...

Уйлахад нулимс ийм ойрхон хэрнээ 
Уурлахад ухаан тийм хол юм бэ 
Уулзахад харц тийм ойрхон хэрнээ 
Учирахад зүрх тийм хол юм бэ

Алдахад буруу ийм ойрхон хэрнээ 
Засахад зөв тийм хол юм бэ 
Амьдрал өөрөө ийм гоё хэрнээ 
Зөв буруу гэж байх нь юуных вэ 

Зүрх ийм бяцхан хэрнээ 
Зовлонг  хадгалах нь юуных вэ 
Намуу цэцэг ийм гоо хэрнээ 
Намартаа гандах нь юуных вэ 
Үнсэхэд уруул ийм ялдам хэрнээ 
Үгс нь яагаад хорон юм бэ 
Агаарт үүлс ийм зөөлөн хэрнээ 
Алтан нарыг яагаад халхалдаг юм бэ 
                             Д.Бат-Ирээдүй

Nature



Nature






Чи өөрөөсөө асуу

Чи  жаргалтай байж үзсэн үү тийм гэх
Тэгвэл хүн жаргалтай байлгаж үзсэн үү үгүй байх гэх
Чи зовож үзсэн үү тийм гэх
Тэгвэл хүн зовоож байсан уу гэвэл мэдэхгүй гэх
Чи хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзсэн үү үгүй байх гэх
Тэгвэл хүн чамайг хайрлаж байсан болов уу мэдэхгй гэх
Чи хүн гомдоож байсан уу санахгүй байна гэх
Тэгвэл хүн чамайг гомдоож байсан уу тийм гэх
Чи хүн баярлуулаж үзсэн үү сайн мэдэхгүй гэх
Тэгвэл хүн чамайг баярлуулаж байсан уу тийм гэх
Чи чухам хэн юм бэ гэвэл хүн гэх
Тэгвэл хариулт болгон чинь араатан болгож байна.
           
                                    Golden.D.Dream

Диваажинд хүрэх зам


Дүүлэн дүүлэн нисээрээ хайрын бяцхан шувуухай минь. 

Дүүрэн ерөөлтөй учирсан ханийн тэнгэртэй заяа минь 

Долиглон цалиглан урсаараа урь дагах мөрөн минь. 

Догдлуулан булгилуулаж учирсан зүрхний бяцхан шувуухай минь

Цэнгэн цэнгэн мишээх чиний ялдам төрх

Цэвэр ариун дурлалаар зүрхэнд үүрээ засчихаад. 

Аз жаргалын үрийг алган дээр минь тарисан. 

Амраг чи минь миний диваажинд хүрэх зам. 

                            Д. Бат-Ирээдүй.

Sunday, January 29, 2017

Зүрхний эм

Урдаас чинь хархаар ичингүйрээд байх юм
Унтах нойронд минь чи л ганцхан ирэх юм
Яасан юм бол өөрийгөө мэдэргүй юм
Ямарч байсан өвдөөгүй минь үнэн
Өөрийн эрхгүй чамруу  тэмүүлэх юм
Өөрөө ч мэдэлгүй чамайг бодох юм
Асуултын хариуг чи ганцан мэдэх байх
Анагаах увдис байвал надад зааж өгөөч
                    Д.Бат-Ирээдүй

Мөрөөдөлдөө хүрэх миний замнал

Амьдралыг би сайн мэдэхгүй ч гэлээ тэмцэнэ
Аргаа сайн олоогүйч мөрөөдлийнхөө төлөө тэмүүлнэ
Асуудал хэдий их ч давах аргыг хайна
Алдаж онохын алин болов ч нэгийг нь заавал сонгоно
Хүн шиг амьдархын тулд бүгд зовлонг туулна
Хүссэнээ авахын тулд бусдын өмнө бөхөлзөнө
Хүчтэй болж чадахгүй бол энэ чигтээ дуусна
Хүний орчлонгоос буцахын цагт бүгд өөртөө харамсана
Худал үнэний дэнс энэ л хорвоогын жамаар
Хувьсах цагийн аясаар энэхэн биеэ орхиж
Үхэл чиний өмнө хүний ёсоор зогсохын тулд
Үлдсэн цаг хугацаанд өөрийн түүхийг бүтээнэ
  Д.Бат-Ирээдүй

Миний ганцаардал миний ертөнц

Хамгийн айдаг зүйл минь ганцаардал атал
Хамгийн их цагийг ганцаар би өнгөрөөх юм.
Өдөр шөнө ч гунигтай миний ганцаардал
Өглөө орой ч өрөвдөлтэй миний ганцаардал
Урсах цаг хугацаанд уйтайяа миний ганцаардал
Удаанаар намайг таррчлаагч уйтаяа миний ганцаардал
Он жилүүдийн хэлхээнд сөхрөлтэйеэ миний ганцаардал
Олон найз нөхдийг минь цөөтгөсөн миний ганцаардал
Халамж хайр гэдгийг үгүйсгэсэн миний ганцаардал
Харгислал хатуурхал гэдгийг мэдрүүлсэн миний ганцаардал
Хэн бүхнээс намайг тусгааралсан миний ганцаардал
Хүсэл зориг бүхнийг минь бадраагч миний ганцаардал

                                         Golden.D.Dream

Уучил хайрт минь

Утсаа аваагүй минь чамд ууралсандаа биш шүү зүгээр л сонсоогүй хэрэг уучил
Ухаангүй аашилсан минь чамайг гомдоох гэсэндээ биш шүү зүгээр л хайралсандаа  уучил

Хэний ч буруу байсан би л түрүүлж уучлалт гуйя чамд дэндүү хайртай болхоороо
Хэр үнэн ч хайр дурлал болохыг цаг хугацаа харуулах биз бүхний гэрч болхоороо

                                                                                     Golden.D.Dream

Хань минь нададаа үнэтэй

Хосоор туулдаг орчлонд хань минь нададаа үнэтэй
Хонгор үрийн минь инээх бидэн хоёртоо үнэтэй
Алдаж онодог орчлонд хайрт чамайгаа л  түшнэ
Алаг нүдэн үр минь бид хоёрыг баясгана
Хайраар нийлдэг орчлонд ганцхан чамайгаа л сонгосон
Хариуд нь чи минь нададаа үрийн минь зулайг үнэрлүүлсэн
                         
             Д.Бат-Ирээдүй 2015.11.15

Болно болохгүй

Загнаж   болноо би сонсоно
Зандарч болноо би тэвчинэ
Уурлаж  болноо би уучилна
Харин ...
Урмыг минь битгий хугалаарай би гомдоно
Өөрийг минь далд биш ил магтаарай
Яагаад гэвэл ...
Амжилтанд хүрхэд минь хүч болдог юм шүү
                    Д.Бат-Ирээдүй

Хонгор чамдаа би хайртай

Хайрлах гэж би яараагүйсэн бол
Хайрт минь чамтай учрахгүй байлаа
Дасах гэж би яараагүйсэн бол
Дандаа чамайгаа үгүйлэхгүй байлаа
Учрах төөрөгт бүсгүй минь
Уяхан аальт хонгор минь
Хээрийн анхил цэцэгс
Навчин шүүдэр  ургуулна
Хэнзхэн хонгор чи минь
Намайг өөртөө дурлуулна
Энхрий ялдам бүсгүй минь
Эмзэг танхил хонгор минь
                Д.Бат-Ирээдүй

Анд гэж андгай өргөсөн бүх найздаа

Андууд үргэлж хамт байдаг гэж анхандаа би боддог байлаа.
Гэтэл тэр худлаа байж гэрчлэх үнэн нь амьдрал юм байна.
Худалыг би үнэн болгохгүй гэхдээ
Хуурмаг найз бас байдаг юм байна
Нийлдэг нөхөд олон бий надад олон
Нэрийг нь бичих юм бол багтахгүй л байх
Харсан бүхнээ би тандаг гэхгүй
Хамтарсан бүхнээ найз минь гэхгүй
Харин ...
Итгэсэн хүнээ найз минь гэж
Итгэл дүүрэн хамтдаа урагшлана
                     Д.Бат-Ирээдүй

Тэр нэгэнд

Зүрхэлж хэлсэн гуравхан үг минь
Зүггүй чиний тохуурхал болж
Зүгээр л хайралсан хайр минь
Зүрх зүсэм шанлал дагуулна
Хайртай гэдэг агуу үгийг
Хамаагүй хэлж болдог юм бол
Хайргүй гэдэг ганцхан үг
Хамгийн том хүндлэл байх

Чамайг гэхгүй хүний үрээс
Шанлалаас өөр юу л олох бол
Хайрлан дуралсан тэр хүн чинь
Хайргүй бол амьдралд яанам
Сэхээрж амьдрах орчлонд
Сэтгэлийн хаттай л амьдрах

Шархалж үлдсэн энэхэн зүрх
Чамаас өөрийг хайрлах нь хэцүү
Шанлаж бичсэн хайрын шүлгийг
Чи хэзээ ч уншихгүйн гайхалтай
Хэлж амжаагүй сэтгэлийн үгс
Хэнд ч биш цаасанд л үлдэг

Бичсэн шүлгийг минь чи гаргахгүй
Бичгийн хэв минь жижиг болхоор
Бие сэтгэлийг минь чи ойлгохгүй
Бусдаас өвөрмөц сэтгэдэг болхоор
Ухаарлын шүлгийг минь чи уншихгүй
Угаас чамд зориулаагүй болхоор
   
                   Golden.D.Dream

Сэтгэлийн өчил

Ганцаардлын гүнд гал дүрэлзэнэ
Ганцхан түүнийг би л мэдрэнэ
Хэлий гэсэн сэтгэлийн үгээ
Хэдхэн мөрт шүлгээр илэрхийлье
Дурлал намайг сохор болгож
Дуу хойлоог минь боомилж
Үйл хөдлөлийг минь хөшөөж
Үг яриаг минь түгдэчүүлэж
Сэтгэл зүрийг минь эзэмдэж
Санаа бодлыг минь эрхшээж
Мөсмэт хүйтэн зүрхийг минь
Мөрөн адил булгилуулах юм
Намайг гэсэн чиний сэтгэл
Наран адил гэрэлтүүлэх юм.

           Golden.D.Dream

Би


Би дурлаж бас хайрлахыг хүссэн
Харин оронд нь ..
 .. дутуу боловсорсон жимс мэт намайг орхиод одсон
Би гомдоогүй ..
.. гэлээ ч чамайг үгүйлсэн хэвээр л байсан

Зүрхэнд минь хурсан гунгыг чи таашгүй
Зүйрлэж боломгүй амьдарлыг би  таашгүй
Хүслээр болдоггүй хорвоог бид таашгүй
Хүний доторх араншинг бүр ч таашгүй
Худал нь дийлсэн хорвоод үнэн байдгыг сануулах гэж
Хувсан өөрчлөгдөх амьдралын нэгээхэн хэсгийг бүтээнэ би
                               Д.Бат-Ирээдүй

Монгол


Захгүй хөх тэнгэрт минь үүлс битгий хураасай
Заяа өөдрөг Монголд минь жаргалын наран мандаг
Зоргилон тэмцсэн өвгөдийн минь амиа өргөсөн газарт
Залжин шунахай харийнханы сүүдэр нь бүү тусаг
Уужуу хөх тэнгэрт нь үүлс битгий хураасай
Уудам Монгол нутагт минь хөгжлийн наран мандаг
Уул усандаа сүсэгтэй өвгөдийн сүнстэй газарт
Ужиг хулгай харийнханы сүүдэр бүү тусаасай
Тэнгэр шүтлэгтэй өвгөдийн минь өвлүүлж үлдээсэн газар
Тив дэлхийг эзэгнэсэн түүхийн зузаан намтар
Тэрлэж бичдэг босоо бичиг минь аугаа соёл
Тэр бүхнийг өвлүүлсэн өвгөд минь бидний бахархал
Хүлэг морьдын туурайгаар дэлхийг тамгалсан удаатай
Хүч тэнхээт эрчүүд нь наадмын дэвжээнд даваатай
Хүүхдийн гийнгоо дуу хурдан морьдын давхиатай
Хүйн холбоот нутаг минь сэтгэлж үргэлж уяатай
Нүгэл буяны хорвоод мөнх амьдрах бишдээ
Нүүдлийн соёлт Монгол минь бүтэн байхад л болно
Төрсөний эцэст үхэх нь хорвоогын жам болохоор
Туурга тусгаар Монгол минь хөгжиж л байв л баярлана
                           Д.Бат-Ирээдүй

Thursday, January 26, 2017

Өнгөрөн одох цаг хугацааг би мартахгүй


Шаналах сэтгэл хэцүү байв ч яг юунаас.
Шархалсан зүрх эдгэрэхгүй гэвч яг хэнээс.
Учир утга гэж юу болохыг хэлж чадах уу?
Урьдын алдааг засаж болохыг чи мэдэх үү?
 

Гишгэх мөр чинь яаж үлдэхийг чи шийднэ.
Гэрэлт орчлонд сүүдэр байдгийг харах л болно.
Эрээнтэй бараантай орчлонд алдаж онон ухаарах цагтаа.
Энэ амьдрал минь яаг юуны төлөө гэж асуух болно.
 

Алдаатай бичсэн үгсийг засаж болох ч гэлээ.
Амьдрал гэж зохиолыг баллаж болдоггүй юм шүү?.
Хосоор туулах орчлонг ганцаар туулахыг хүсэхгүй.
Хоёул хамт гэж хэлсэн бол орхиж явахыг чинь тэвчихгүй.
Өнгөрөн одох цаг хугацааг би мартахгүй.
Өр зүрхний минь шарх хэзээ анихыг ч мэдэхгүй.
                     Д. Бат-Ирээдүй

Надад үнэтэй

Сарнай цэцгийн өргөсийг хайхарч.
Өнгөнд нь дурласан хүүхэд нас минь.
Сайн охиныхоо өмнө очоод
Сандар ч мэгдсэн өсвөр нас минь.
Сайхан бүсгүйн харцанд уягдаж.
Догдолж гүйсэн залуу нас минь.
 

Надад үнэтэй.
Санасан ч гэлээ уулздаггүй бол сэтгэл үнэтэй.
Салсан ч гэлээ мартахгүй бол зүрх үнэтэй.
Сайн хүнээ хуурдаггүй бол хайр үнэтэй.
Сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэвэл амьдрал үнэтэй.
 

                  Д.Бат-Ирээдүй

Би би чамдаа л хайртай

Би би чамдаа л хайртай.
Битгий намайг түлэхээрээ.
Өөр хэнийг ч би хүсэхгүй үүрд чи хамт байхад л болно.
Өмнө минь амьдрал хүлээнэ
                                                 гараас минь атга.
Өндөрлөг өөд хамтдаа гаръя
                                                 чанга атга.
Өтөл болчихоод бид эргээд
                                                 нэг хархад.
Үр ач минь шуугилдаж биднийг баясгана итгэ.
Итгээрэй хайрт минь итгэ.
Ирээдүй биднийг хүлээж байна итгэ.
Ахиад нэг алхахад хүрнэ гэдэгт итгэ.
Аз жаргал биднийг хүлээнэ хайрт минь чанга атга.
 

                       Д. Бат~Ирээдүй

Нулимсаа нууж болдог бороонд би дуртай


Нулимсаа нууж болдог бороонд би дуртай.
Нууцхан дуслах нулимсыг минь тэр харахгүй болохоор.
Намуухан шиврэх бороонд би дуртай.
Нандин дурсамж минь сэргэж гунигт автуулдаг болохоор.
Асгарах бороонд шүхэр барин алхахдаа.
Анх уулзсан мөчөө би үргэлж санадаг.
 

Хааяа би
чамайг бодон алхахдаа.
Хамтдаа суудаг байсан нөгөө л сандлыг зорино.
Уулздаг байсан цэцэрлэгт шувууд нь жиргэхээ болиж.
Урдаас хараад инээдэг чи минь яваад өгч.
Хамтдаа суудаг сандал хуучирч элэгдсэн харагдана.
Хайртай гэдэг үг бүр чинь худлаа мэт санагдана.
 

Гэхдээ ...
 

Шархалсан зүрхийг минь
чи л ганцаар эдгээх байх.
Шаналсан сэтгэлийг минь чи л зөвхөн сэргээх байх.
Ганцаардал намайг эзэмдэж.
Гунигийн хавцалд шидэхийн бол.
Ганцхан ганцхан чи л
намайг аварч чадах байх.
Нар хэдий мандлаа ч.
Сэтгэлд минь харанхуй.
Намайг ингэж шаналахыг.
Чи минь мэдэхгүй.
                       Д. Бат-Ирээдүй.

Би азтай хүн


Намарын шувуудын чуулахыг хараад баясдаг байж.
Нас нэмэж өтлөх ижийгээ ажралгүй явж би.
Хаварын шувууд нуурандаа ирэхэд баярладаг байлаа.
Хайрт эцэгийнхээ нас нэмэхийг ажралгүй явж би.
Хөлд орох гэж мөлхөж явсан үр нь.
Хүндэт хоер буурлынхаа сэтгэлийг чилээлгүй явахсан.
Энгэрт нь эрхэлж
Өвөрт нь багтадаг жаахан үр чинь.
Энэрэлт хоер буурлынхаа сэтгэлийг чилээлгүй явахсан. 


Төгсгөл нь үгүй амьдралын замд.  
Төөргийг минь зурсан бурхад. 
Зах нь үл харагдах амьдралын их далайд. 
Заяаг минь зурсан бурхад.
Алдаж гишгээд бүдрэхийн цагт.
Дотроо нурах ижий бухантай хүн.
Алдарын оргил өөд мацахад минь.
Араас минь тулах эцэг бурхантай хүн.
би азтай хүн.
                                    Д.Бат-Ирээдүй

Аав нутаг

Үүл нь бүрхэг тэнгэрт наран хол санагдана.
Үнэн хатуу тавилан намайг тойрох мэт бодогдоно.
Үдлээд буцах шувууд нь нартай цуг нисэх мэт.
Үг нь хурц сургааль тань намайг түших мэт санагдана.

   Хавар хаврын цэцэгс элчээр тэтгүүлж ургадаг шиг.
   Ханагар аавынхаа нөмөрт жаргалтай цуг өсөжээ би.
   Харьд буцах шувууд нь нуураа орхиод нисдэг шиг.
   Хайрт аавынхаа дэргэдээс мөрөөдлөө өвөрлөөд мордож дээ.

Нуурын бяцхан дэгдээхэй өд нь гүйцэхэд дэвнэ.
Нулимс бүрхэх нүдэнд эцэг минь торойж үлдэнэ.
Ангирын бяцхан дэгдээхэй өд нь гүйцэхэд дэвнэ.
Аньсага норгох норох нүдэнд нутаг минь торойж үлдэнэ.

  2016.06.20         Д. Бат-Ирээдүй

Захиас


Өнчин ганцхан дэгдээхэй нүүдлээс хулжин хоцроход.
Өрөм тогтсон нуурын зэгс цантай байсан юм гэнэлээ.
Өршөөлгүй дайны сүүдэр олныг нөмрөх тэр жил.
Өнчин хоцорсон хүүгийн дуу цангинаж байсан гэдэг.

Ганц сум эсгэрхэд хагацал дагах жихүүнд.
Газар хэвтэх цэрэг эр бүсгүйн зургийг атгана.
Хар дарсан зүүднээсээ хөлөрч сэрхийг хүсэв ч.
Хагацалт дайны он жил дэндүү урт санагдана. 



Тэнхэл нь тасрах эрсийн шаналах дуу.
Тэртээх он жилүүдэд хадаж байсан юм .
Төрсөн нутгийнхаа хөрсөнд харьтаныг гишгүүлэхгүй гэж.
Тангараг өргөсөн эр цэргүүд хараа цавчаагүйн гэнэлээ.

                             Дарь цус амь гурав.
                             Дайны тэнгэрт доор зэрэгцэн байхад.
                             Ялалтын дуутай ура хашгирч.
                             Яруу алдарыг мөнхжүүлсэн гэдэг ээ.

Амиа өргөсөн цэрэг эрсийн сүнс.
Амгалан нойрсог хөрсөндөө.
Өвгөдийн минь сүнстэй эх нутгийн хөрс
Өнөөгийн бидэнд өв юм шүү.
                                                   2017.01.25                    Д. Бат-Ирээдүй


Бодоод үз ...

Өнгөрсөн цаг хугацааг буцааж чи чадахуу ҮГҮЙ
Харин ирээдүйгээ чи өөрчилнө үүнийг санаж яв
Өөрийнхөө амьдралдаа хийж бүтээснээ чи мэдэхүү ТИЙМ
Юу хийж бүтээхээ чи л мэднэ бодоод үз өнгөрсөн одоо бас ирээдүйгээ
Сурсан мэдлэг чадвар чинь хэрэг болох эсэхийг амьдрал чамд хэлээд өгнө илүүдэх нь юу л бол
Сайн гэсэн найз нөхөд чинь хэр үнэн ч болхыг амьдрал чамд шалгаад өгнө
Хүнийг таниж сур үлдэх нь хэд бол
Итгэж үнэмшсэн бүхэн чинь үнэн худал эсэхийг амьдрал чамд заагаад өгнө сайн судал
Ирж хайсан бүхэнээ олож чадсан эсэхийг амьдрал чамд үзүүлэх болно сонголтоо зөв хий
                                                                                            Golden.D.Dream



Wednesday, January 18, 2017

Амьдрал гэж ...


Олон үетэй тоглоом мэт
Огот таагдашгүй оньсого
Урсгал ширүүн мөрөн мэт
Ухаан шаардсан бодлого
Гэтэлж дуусашгүй тал мэт
Гарт баригдахгүй мөрөөдөл
Сэлэж баршгүй далай мэт
Сэтгэл зовоосон бодол
Авирч гаршгүй оргил мэт
Алдаж болошгүй боломж

Бидний бахархал-Залуу нас

Залуустаа ЧИ АМЬДРАЛЫНХАА ЭЗЭН НЬ

Хүн өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэмцэх ёстой гэж би боддог.
Хичнээн хэцүү байсан ч итгэл найдвараа алдаж болохгүй.
Амжилтанд хүрсэн хүн бүр өөртөө итгэлтэй байж шаргуу хөдөлмөрлөсөн байдаг.
Домог түүх гэж юу вэ? гэвэл энэ бол хүн өөрөө.
Яагаад гэвэл хүн өөрийнхөө хүсэл зорилгодоо туушдаа зүтгэж шаргуу хөдөлмөрлөсний эцэст хүрч чадсан тэр бүх хугацааг өнгөрсөн амьдралд тохиолдсон зовлон зүтгүүр баяр гуниг бүгд түүх болон хоцорно.
Тиймээ энэ бол түүх.
Бидний амьдралын хэв маяг өөр өөр боловч бид бүгд эхээсээ төрсөн цагаас эхлэн бидний тухай түүх бичигдэж эхэлсэн байдаг чи хэдий үхсэн ч чиний түүх үргэлжилсээр байх болно.
Ийм учраас чи амьдралынхаа эзэн нь бай. 
                             Д.Бат-Ирээдүй


Nature





Tuesday, January 17, 2017

Бодол


     Бодол болгон давтамжтай байдаг
Хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх үед татах хүчний хууль таныг түүнрүү чинь чиглүүлж таны бодол биелэгдэж байдаг. Хүний юу ярьж юунд төвлөрч байгааг нь татах хүчний хууль биежүүлж байдаг.
  Өөрийнхөө хүсэж байгаа зүйлдээ төвлөрөх нь хамгийн чухал ба хүсэж байгаа зүйлдээ илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Хүсэн буй зүйлээ дахин дахин давтан бодох нь магадгүй таны амжилтын үндэс байж болох юм.

Monday, January 16, 2017

Битгий намайг уучлаарай

Өнгөрсөн цаг хугацааг өөрчилж би чадахгүй ч 
Өөрийн чинь өмнө буруутайдаа би харамсана. 
Харин ирээдүйгээ бид өөрчилж чадах болохоор 
Хайрт минь чи намайг ойлгоорой 

Би чамайг гомдоосондоо битүүхэндээ шархтай 
Битгий намайг уучлаарай би чамд хайртай. 

                                  Golden.D.Dream

Ижий аав хоёртоо

Алтайн уулс шигээ ханхайсан
Азай буурал аавынхаа 
Ачыг нь хариулж барахгүй ч гэлээ
Алдрыг нь сэвтээлгүй явах юмсан

Мөнгөн сар шиг ижий минь 
Мөнхөд дэргэд минь байхгүйч гэлээ 
Мөрөөдөл хүслийг нь гүйцээж мөнхлөх юмсандаа ижийгээ 

Бүлтгэр жаахан үрсийнхээ төлөө 
Бүхэл насаараа хөдөлмөрлөсөн 
Аав ээж хоёрынхоо агуй ачлалыг 
Алдраа үрс бид чинь мартах учиргүй
                              Golden.D.Dream

Бид чадна


Өнгөрсөн цаг хугацааг буцааж чи чадахгүй болохоор гагцхүү үнэн шудрага дүгнэх хэрэгтэй.
Харин ирээдүйгээ бид өөрчилж чадах болохоор чухамхүү зөв нарийн төлөвлөх хэрэгтэй.

Сэтгэлийн минь тусгал үг минь болохоор
Сэтгэлээсээ бусадтай харилцахыг би хүсдэг
Алдаа оноотой бадаг шүлгэнд минь
Авах гээхийн ухаанаар хандаараа
Буруу зөвийг нь тунгаан бодоод
Буцааж хариуг нь бичих ээ мартав.
         
                                                  Golden.D.Dream

Friday, January 6, 2017

Nature



Nature



Сархад

Балга балгаар нь хөнтөрсөн ч бодсон бүхнээ мартах биш
Баян чинээлэг явлаа гэвч бахдам жаргалыг эдлэх биш
Сав саваар нь хөнтөрсөн ч сайныг дагуулах нь үгүй юм
Сайн муу гэж ялгасан ч чамд туслах нь үгүй юм
Хэтэвч дүүрэн мөнгө байвч хэмжээтэй болхоор нимгэрч хоосорно
Хэдий чи ухаантай байвч хэтрүүлж хэрэглэвэл бүдэрч ойчно
Шаналж байна гэж нэг балгана шартаад байна гэж дахиад балгана
Нэмэн дахин балгасаар байгаад нэгэл мэдхэд живснээ мэднэ
                Д.Бат-Ирээдүй

Аавдаа

Аминчхан хэлхэд хааяа би гэрээ санадаг
Алтайн хөх салхиан би  сэтгэлдээ үгүйлдэг
Алсыг зорин нутгаасаа холдохдоо зөндөө санасан
Аав ээждээ очихсон гэж зүрхэндээ хүссэн гэхдээ
Алдаж оноход ухааруулах хүн таниас минь өөр үгүй
Аавын хүү шүү гэж шүд зуух үе амьдралд олон юм
Бүдэрхэд өрөвдөхийг мэдэхгүй хатуу  хорвоод
Бадамлах дөл шиг сөржил явандаа үр чинь
Танхил хүү чинь мөрөөдлөө биелүүлэж эр хүн болоод
Тандаа мөдхөн зулаагаа үнэрлүүлнэ аав минь хүлээгээрэй
              Д.Бат-Ирээдүй

Нууцхан хайрын эзэн

        

Хэнзхэн цэцэг чамдаа

Сүүдэрт ургасан цэцэг нарны элчийг мэдэдгүй байх
Сэтгэл нийлээгүй амраг аз жаргалыг бүтээдгүй байх
Хүйтэн жаварт хэнзхэн цэцэг нөмөр бараадан дэлбээлсэн байх
Хүсэл нийлээгүй танхил чи минь жаргалыг ирээд одсон байх
Хайргүй хэрнээ худал хэлсэн үлгэрт чинь би итгэхийг хүссэн
Хайрыг чинь хүсэж би удаан хүлээсэн зүрх чинь хүйтэн байсан
                           Д.Бат-Ирээдүй

Залуустаа


Мөнгөтэй үгүй чинь чухал биш
Мөрөөдөлтэй байх чинь чухал
Чи бол гол дүр
Чи өөрийнхөө амьдралын эзэн
Өөр хэн ч биш
                                   Д. Бат-Ирээдүй.

Хайртдаа

Хайрлах гэж би яараагүйсэн бол.
Хайрт минь чамтай учрахгүй байлаа.
Дасах гэж би яараагүйсэн бол.
Дандаа чамайгаа үгүйлэхгүй байлаа.
Учрах төөрөгт бүсгүй минь.
Уяхан аальт хонгор минь.
Энхрий ялдам бүсгүй минь.
Эмзэг танхил хонгор минь.
Хээрийн анхил цэцэгс.
Навчин шүүдэр хургуулана.
Хэнзхэн хонгор чи минь.
Намайг өөртөө дурлуулна.
                
         2016.11.04         Д. Бат-Ирээдүй

Чамтай алхах сайхан


Чамтай алхах сайхан байсан гэхдээ одоо дурсамж.
Чамд өгсөн миний хайр зүрхийг минь зүссэн шарх. 
Хааяа нэг шүлэг тэрлэнэ хайрын тухай. 
Харин дараа нь сэтгэл өвдөнө чамайг санаад. 
Уулзахыг хүсдэг мөч олон байсан ч гэлээ. 
Утсаа аваад залгахад зориг дутдаг байлаа.
Урьднийх шигээ байхсан гэж бодох үе байлаа ч.
Ухрааж болохгүй ганцхан зүйл цаг хугацаа юм даа.
Хайрын минь эзэн болсон бүсгүй чи азтай.
 Харин
 Хайртын минь сонгосон залуу ямар ч байлаа гэсэн аз жаргал хүсэе.


            2016.07.24     Д. Бат-Ирээдүй

Шинэ жил