Бодол эзэмдэн сэтгэл гижигдэх хайртыгаа үргэлж баясаа.
Бодлогогүй аашилж хэрэг тарилаа ч хааяа даа нэг зэмлэ.
Энгүй жаргалыг чамд бэлэглэх энхрий бүсгүйг бүү гомдоо.
Эрхэлж туниж ядаргаа болсон ч хайрыг нь бүү хөргөө.
Хээнцэр танхил ээжийн охид бүсгүй заяа.
Хээгүй зантай аавын хөвгүүд эрийн заяа.
Хэн хэнээ олж дурладаг нь ханийн заяа.
Хэмжээлэшгүй их жаргалыг мэдрүүлдэг нь үрийн заяа.
Бардам зангаа гээж чиний л өмнө даруухан.
Баярлуулахыг хүссэн оролдлого бүр бусдыг бодоход маруухан.
Ууртай омголон зан минь чиний харцаар даруулана.
Уучилашгүй нэгнээ гомдоосон ч бидний хайр аугаа юм.
Хатуу бүхний өмнө илүү чанга атгаарай.
Хагацал биднийг салгавал гарыг минь битгий тавиарай.
Хэцүү бүхний өмнө итгэлээ битгий алдаарай.
Хэн ч юу ч хэлсэн хайрандаа үргэлж итгээрэй.
Д. Бат-Ирээдүй. 2017.02.13нд.
No comments:
Post a Comment