Бидэрт шарга морь минь хатираан дундаа чангарч.
Бийрний минь үзүүрт хургах бодлын хэлхээ хөвөрхөд.
Билэг оюун хослуулан үгэн цацал өргөж.
Бичиж тэрлэсэн шүлгэндээ өөрийн бодлоо тээлээ.
Орог саарал морь минь ергөөн дундаа чангарч.
Онгод хөглөх аялгуун айзам эгших дугараанд.
Дөрөө харшин дүүхэлзэх агсам хүлгийн эмээл дээр.
Дуу аялан хөндлөн суух монгол эрийн омогшилд.
Сэтгэлийн үзүүрт хургах бодлын хэлхээг дэлгэн.
Сийрүүлэн бичсэн шүлгэндээ өөрийн бодлыг тээлээ.
Өнжүүл хангал эмнэгийг булгианд дунд нь сургадаг.
Өвгөдийн минь заасан мал ч ухаанаас үлдсэн гэх нь цөөн юм.
Дэлхийн талыг эзэгнэсэн эсгий туургат нүүдэлчидээс.
Дээврээ даагаад өндийх тэнхээтэй эрс цөөн үлдэж ээ.
Тахир сэлмээ хуйлаагүй талын баатар эрс.
Сэмэрч урагдсан номны хуудас.
Сэтгэл эмзэглэм лонхон дээр л үзэгдэнэ.
Аугаа түүхтэй монголын минь газар шороон дээр.
Адгийн шунахай харийнхан дураараа гишгэлэж харагдана.
Мөнх хөх тэнгэрийг минь харин.
Мөхлийн аюултай утаа бүрхэж.
Мөнгөний төлөө бүсгүйчүүд минь.
Нүцгэн биеэ бусдад худалдаж.
Амьдархын төлөө эрчүүд нь.
Алсын алс орныг зориход.
Буйраа зэхэж хөгшид нь үлдээд.
Будаа гурилаа авах гэж тэтгэвэр хүлээж ойчирлоно.
Түмнийхээ амьдралыг дордохыг харсаар.
Түшээд нь махалж гүзээ нэмнэ.
Түрэмгий бодлогоор харийнхан.
Төр улсад минь хямрал нэмнэ.
Уурхайн баялагаа зөөчхөнө.
Улсынхаа нь төсвийг танчихана.
Батласан хуулиндаа цоорхойтой.
Баячууд л ордог хаалгатай.
Хүнээсээ их малтай хэрнээ.
Хүнсний мах нь үнэ ихтэй.
Хүн ам цөөтөй хэрнээ л.
Хөөрхий нийслэл нь утаа ихтэй.
Боонд поонд гэж мөнгө зээлнэ.
Босож амжаагүй хүүгийн төлнө.
Хийнэ бүтээнэ гэж сонгууль зарлана.
Хэлсэн үгэндээ хүрэлгүй мурина.
Халаг юмдаа халаг юм.
Халаас харагчид нь дэндүү юм.
Арайч дээ арай ингэх ч гэж.
Авлига хахууль хоёрт төр улс минь ялзарч.
Сэр сэр монгол минь сэр.
Сэтгэл эмзэглэж зүрх минь шимширлээ.
Ас ас дүрэлзэн ас
ахиад дээшээ дүрэлз.
Адгийн муу түшээдийг авч хаяаад үндсийн шатаа.
Мохошгүй зоригт өвгөдийн хойч монголын баатарууд сэр.
Аугаа хүчирхэг гүрний удам асан дүрэлз бүр дээшээ.
Д. Бат-Ирээдүй
No comments:
Post a Comment