Зүрх зүсэх дурлалд шархалана гэж бүү ай.
Зөрж өнгөрөх олноос хайсан бүсгүй чинь олдоно.
Залуу халуун насандаа хайртай гэж догдлон.
Зан ааш нийлэхээрээ салж чадахгүй дасдаг гэнэ.
Аргадаж болдоггүй амьдралыг тавилан гэнэ.
Амраг болсон бүсгүй заяа эмзэг гэнэ.
Ганцаардсан гэж дурлалд бүү яар.
Гагцхүү чам дээр өөрөө ирдэг гэнэ.
Хүлээлгэж ирсэн учирлаа үүрдийн гэж нандигна.
Хүний амьдрал богинохон амжиж түүнийг хайрла.
Хос зүрхний чинь цохилтын тоо.
Хамтдаа өнгөрөөх жаргалын чинь хэмжүүр болдог гэнэ.
Д. Бат-Ирээдүй.
No comments:
Post a Comment