Saturday, February 4, 2017

Ханьдаа унших шүлэг


Талын анхил цэцгийг чи минь гэвэл.
Тоосонд нь дурласан эрвээхий нь би болог.
Танхил залуу насыг чинь нарны цацрагтай зүйрлэвэл.
Түүнийг тосох газар нь би болог.

Дутуутай хатуутай орчлонд.
Дураараа нис хонгор минь.
Дурлалын хатуу дарсанд.
Чамайгаа би чинь согтооё.

Хайртай гэсэн үгэндээ хүрч.
Хажууд минь үргэлж түшээрэй.
Хатуурхаж гомдоосон үе байвал.
Хайрт минь чи тэвчээрэй.

Уужуу холын амьдралд минь.
Уруудаж өгсөхөд хамт байж.
Уурлуулж гомдоосон мөч бүрийг минь.
Уучилж хайрлаарай бүсгүй минь.

Жавар жиндүү амьдралд нөмөр чинь болоё.
Жаргал зовлон хоёрын дунд түшиг минь болоорой.
Андуу эндүү амьдралд нэгэндээ итгэж.
Аз жаргалын хаалгыг хамтдаа тогший бүсгүй минь.
                Д. Бат-Ирээдүй 2015 он

No comments:

Post a Comment