Thursday, January 26, 2017
Нулимсаа нууж болдог бороонд би дуртай
Нулимсаа нууж болдог бороонд би дуртай.
Нууцхан дуслах нулимсыг минь тэр харахгүй болохоор.
Намуухан шиврэх бороонд би дуртай.
Нандин дурсамж минь сэргэж гунигт автуулдаг болохоор.
Асгарах бороонд шүхэр барин алхахдаа.
Анх уулзсан мөчөө би үргэлж санадаг.
Хааяа би
чамайг бодон алхахдаа.
Хамтдаа суудаг байсан нөгөө л сандлыг зорино.
Уулздаг байсан цэцэрлэгт шувууд нь жиргэхээ болиж.
Урдаас хараад инээдэг чи минь яваад өгч.
Хамтдаа суудаг сандал хуучирч элэгдсэн харагдана.
Хайртай гэдэг үг бүр чинь худлаа мэт санагдана.
Гэхдээ ...
Шархалсан зүрхийг минь
чи л ганцаар эдгээх байх.
Шаналсан сэтгэлийг минь чи л зөвхөн сэргээх байх.
Ганцаардал намайг эзэмдэж.
Гунигийн хавцалд шидэхийн бол.
Ганцхан ганцхан чи л
намайг аварч чадах байх.
Нар хэдий мандлаа ч.
Сэтгэлд минь харанхуй.
Намайг ингэж шаналахыг.
Чи минь мэдэхгүй.
Д. Бат-Ирээдүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment