Уйлахад нулимс ийм ойрхон хэрнээ
Уурлахад ухаан тийм хол юм бэ
Уулзахад харц тийм ойрхон хэрнээ
Учирахад зүрх тийм хол юм бэ
Алдахад буруу ийм ойрхон хэрнээ
Засахад зөв тийм хол юм бэ
Амьдрал өөрөө ийм гоё хэрнээ
Зөв буруу гэж байх нь юуных вэ
Зүрх ийм бяцхан хэрнээ
Зовлонг хадгалах нь юуных вэ
Намуу цэцэг ийм гоо хэрнээ
Намартаа гандах нь юуных вэ
Үнсэхэд уруул ийм ялдам хэрнээ
Үгс нь яагаад хорон юм бэ
Агаарт үүлс ийм зөөлөн хэрнээ
Алтан нарыг яагаад халхалдаг юм бэ
Д.Бат-Ирээдүй
No comments:
Post a Comment