Sunday, October 15, 2017

Эрх цэцэг

Эрх цэцэг.

Хүслийн харгуйд дэлбээ нээсэн анхил.
Хүмүүн заяанд дураар өссөн танхил.
Жаварт нөмөрлөн ургасан зөрүүд бяцхан сарнай.
Жаахан зүйлд л гоморходог миний эрх цэцэг.

Хүсэвч нийлэх хувигүй өвөл юм даа би.
Хүнийх болсон чамайгаа сэтгэлдээл тээж явая даа.
Анхил цэцэгсийн тоосийг дайх салхи болоод би чинь.
Амраг чамайгаа зөөлөн илбэж жаргал хүсээд үдэе дээ.

Замилан хорвоод дэлбээ нээсэн анхил.
Зангаа хувиргалгүй дураар өссөн танхил.
Өвлөөс нөмөрлөж ургах тэвчээртэй бяцхан сарнай.
Өчүүхэн зүйлд ч гоморхох миний эрх цэцэг.

Амьдрал холбох хувьгүй хясал юм даа би.
Айлынх болсон чамайгаа сэтгэлдээл тээж явая даа.
Зориглон хэлэлгүй чамайгаа бусдад алдасан буруугаа.
Зовлон гунигийн хамт тээгээд жаргал хүсээд үдэе дээ.

Д. Бат-Ирээдүй.

No comments:

Post a Comment