Sunday, October 15, 2017

Сэтгэлийн наран


Зэрэглээ хөөцөлдсөн талын хүүд ухаарал бэлэглэсэн чамайгаа.
Зэвэргэн амьдралын уртад жаргалаар дутаахгүй юмсан.
Гэнэн томоогүй насны учрал хайрын эзэн.
Гэрэл цацруулан мишээсэн миний сэтгэлийн наран минь ээ.

Үүлэн хээтэй орчлонгийн сүүдэр жиндээхгүй гэсэндээ.
Үгсийн сайхнаар намайгаа ундаалж тэтгэдэг чинийхээ.
Дурсамж бүрийн чинь хуудасыг баясалаар дутаахгүй юмсан гэж.
Дурлалт ханийхаа сувдан нулимсыг нандигнадаг юм шүү.

Цэнгэлт залуу насыг чинь би сүйн бэлзэгээр хорисон.
Чи минь миний амьдралыг халамж хайраар гоёсон.
Аалихан залуу насыг чинь би хайрын сэтгэлээр аргамжисан.
Амраг чи минь наддаа үрийн заяа хайралсан.
Гэргий хонгор чи минь миний амьдралын чимэг.
Гэнэн томоогүй үрс минь бидний амьдралын чимэг.

Д. Бат-Ирээдүй.

No comments:

Post a Comment