Sunday, October 15, 2017

Цэцгэн заяатай орчлон

Цэцгэн заяатай орчлон.

Үнэт эрдэнээр гоёлоо ч чимэхээс хэтрэхгүй нь үнэн юм аа.
Үүлэн хээтэй орчлон таниасаа илүүг хүсдэг нь шунал юм аа.
Цэвэр ариун цогцос заяасан ч жаргалд ташуур ч огоорсон юмсанж.
Цэцгэн заяатай орчлон чамаас илүүг хүсдэг нь шунал юмсанж.

Шиврэх бороон дусал чинь нуур болсон бололтой.
Шөнийн тэргэл саран чамд л татагдсан гэлтэй.
Амьдрал тэтгэдэг дэлхий та хосгүй гайхамшигийг бүтээж ээ.
Ачлал мэдэхгүй хүмүүн бид илүү ихэд шунаж дээ.
Үзэсгэлэн төгсийн бүх л нууц танид оршидог бололтой.
Үсэг холбож зүйрлэхдээ би цэцгэн заяатай хэмээлээ.



Д. Бат-Ирээдүй.

No comments:

Post a Comment