Tuesday, February 21, 2017

Миний мэдэх Нацагдорж

Миний мэдэх Нацагдорж. 
Миний мэдэх Нацагдорж. 
Монголын мэдэх Нацагдорж.
Номонд байдаг Нацагдорж.
Нэрт зохиолч Нацагдорж.
Аав ээжийн эрх хүү
Алиа зантай бор хүү
Алтангэрэл багштай алдрай бяцхан жаал хүү.
Адууны дэл дээр дэргэж дэрвэж өсөхдөө.
Амьдралын хатуу бэрхийг амсаж үзээгүй бор жаал .
Гэвч одоо тэр эр хүн болж.
Гэрэлт орчлонд нэгийг нэмжээ.
Гэрэлт орчлонд төрөөд тэр.
Гуниглаж ер үзээгүй
Гутарч ер үзэгдээгүй юм.
Яагаад гэдгийн учрыг яриж би өгөх үү.
Яагаад гэвэл тэр
Яруу найрагч байсан юм.
Янжинлхам бурхан
тэнгэрээс хардаг байсан юм аа.
                                 Д. Бат-Ирээдүй. 2006 он.

эзэнтэй

Энэхүү шүлгэндээ нэр өгөхийг хүссэнгүй ээ эзэнтэй.
Хөвөх бодлын чандаас өөрийгөө хайлаа би хаана байна гэж.
Хүйтэн зэвхий шөнөөр зүүдэндээ бас л хайлаа чамайг хаана байна гэж.
Ганцхан хоромч хамаагүй бодлоосоо салаж үзэхсэн гэж би хүслээ. 
Ганцаардал надаас салахгүй юм.
Би харанхуйд суусаар л байна.
Чи минь ирээ ч.
Хоромхон боловч цаг хугацааг буцаамаар байна.
Холийн хол одсон ч гэлээ чи миний хажууд мишээгээд байна.
Оршихоо болисон ч дүр чинь сэтгэл дотороос ээгээд байна.
Орчлон чамаар дутсан мэт анир чимээгүй хөврөөд байна.
Хургасан гунигаа бүгдийг нь шүлгэндээ тээлээ нулимастай.
Худлаа байгаасаа гэж өөртөө дахин дахин шивнэлээ.
Хар дарсан зүүднээс минь намайгаа чи үнсэж сэрээл дээ гүнжхэн минь.
Хамгийн хэцүү нь юу гээч өглөө бүхэн хэвээрээ.
Би хүлээсээр байна.
Бүхнийг орхихдоо чи хэнд ч хэлээгүй.
Бүүдгэрхэн гэлээ ч бидний дурсамж бүхэн мөхөөгүй.
Орхин одоход чинь чиний араас уйлаж байсан хүн аав чинь.
Одоо ч хүртэл би мэдэрч байна түүний нулимс нь хатаагүйг.
Анх танилцахдаа чи надад өнчин гэдгээ хэлсэн.
Ааваас минь өөр хэн ч байдаггүй юм гэсэн.
Харин чи түүнийг орхин одсон мөчөөс хойш.
Аав чинь.
Хар уснаас өөр ханисах зүйл юу ч үгүй болсон.
Тэнхэлээ тасартал согтох бүртээ чамайг нэхнэ.
Тэр минь алга хаана байна гэж мэгшиж уйлана.
Бурхан чи гараад ирээ ч би ганцхан л юм гуйя.
Буцаагаад л өгчих охинийг минь би дахиад гуйя.
Чи хэрвээ сонсож байгаа бол надад хариу хэлэлдээ.
Чиний хүссэн бүгдийг өгий түүнийг минь буцаагаад хайрлаач дээ.
Нар минь болсон охинийг минь надад буцаагаад өгчих л дөө.
Надаас өөр юу хүсээв түүнийг минь л ганцхан үлдээл дээ.
Хариулаа ч чи хариулаа ч бурхан новшоо сонсож байна уу?
Хамгийн үнэтэй эрдэнийг юунд надаас булаав.
Өр зүрхнээсээ гуйж байна чи намайг сонсолдоо.
Өөр хэн ч надад байхгүй охинийг буцаагаад өгчихөл дөө.
Хамаагүй ээ чи охинийг минь л ганцхан буцаагаад өгчих.
Харин оронд намайг ав.
Тэр минь залуу хүн амьдраг гэж.
Хашгиран уйлахыг нь харан зогсохдоо би тэссэнгүй өрөвдлөө.
Хамгийн хэцүү нь юу вэ? гэвэл.
Эр хүнд цөхрөх үе гэж байдаг юм байна лээ.
Чамайг үгүйлэх миний сэтгэл эцэгийн чинь хайртай дүйцэхгүй.
Чангаар уйлаж буй тэр цөхрөлийн дууг би хэзээч мартахгүй ээ.
Одооч хүртэл сонсогдсоор.
Энэ бүхний эцэст би сэтгэлээ уудлахыг хүслээ. 
Энэхүү бичиж буй бүхэн минь үнэн амьдралын түүх юм. 
Одоо ч гэсэн санаж байна чамдаа амласан үгсээ. 
Орь ганцааранг минь үлдээгээд чи нисээд одсон. 
 Хэцүү гэлээ ч бичсэн бүхэн минь үнэн. 
Хэн нэгний зохиол биш бодит амьдралын түүх юм. 
Чиний тухай бодох бүрт сэтгэл өвдөөд хэцүү юм. 
Чимээгүйхэн дотроо гуниглаж дурсамж бүрийг сөхөх юм аа. 
Мөр холбон шүлгэлхэд. 
Нулимс хацар дагаж урсаад. 
Мөрөөдөлөө надад хүүрнэж эрхэлдэг байсанг чинь санаад л . 
Бодол минь гунигийн далайд живэж. 
Болсон бүхний тухай шүлэг тэрлэн сууна даа. 
                                             Д. Бат-Ирээдүй.

намар цаг


Саглагар модод навчсаа гээгээд даардаг байхдаа хөөрхий.
 Салхи түүнийг нэвт сийгэхэд гунидаг байлгүй эвий.
Өнгийн цэцэгс хагдарах мөчид жавар зүүднээсээ сэрж.
Өвлийн цасыг дуудах гэж жихүүнээр эсгэрдэг байлгүй.
 Наран буцаж шувууд нь чуулахад. 
Нуур уйлдаг байх гэж би боддог.
Найган халиурах зэгс нь цантаж хонодог болохоор нь.
Хагдарах цэцэггүй болсон.
 Халиуран шаргалтах газарыг хараад.
Хамгийн гунигтай улирал нь намар юм гэж би боддог оо.
Хагацлын ая мэт намуухан эгшиглэх уйтай.
Хамгийн гунигтай улирал намар эхлэх мөчлөгөө.
Ундрах ажлийн эхлэл тариа ногоо тэжээлтэй.
Уйдах завгүй хөдөлмөрлөх зон олны хөлстөй.
Арвин арвин ургацтай их ажлийн дараа.
Амс хийж ундлах зуураа хөөрөлдөх эрсийн наргиатай.
Хүйтэн өвөлд ойртлоо шүү гэж.
Хүн амьтангүй бүгд сандрана.
Хөеөө ичээ хадлан гээд л ар араасаа хөврөнө.
Дулаахан өвөл болоосой гэж өвгөд хуучлах зуурт.
Дун цагаан цасхан хаалга тогших мэт будрана.
Ундрах ажлийн ард гарч баясал дүүрэн мишээсэн.
Уйдах завгүй намар цаг дуусаж байгаа нь энээ.
Д. Бат-Ирээдүй. 2017.02.21

Wednesday, February 15, 2017

Аз жаргал гэж хайж олох биш, бүтээж бий болгодог зүйл

Тооноор нь тусах наран үдлэж.
Тоотойхон насаан хамтдаа өнгөрүүлэж.
Саран авхай цонхоор мэлтийн хоноглож.
Салж хагацгүй хайрандаа дурлалт хосууд нь жаргаж.
Эрэн зууныг илээвч хайр тань мөнх байг.
Энэ биеийг орхисон ч сэтгэл тань хамт байг.                      
                 Golden.D.Dream

Эмгэнэл

Бидэрт шарга морь минь хатираан дундаа чангарч.
Бийрний минь үзүүрт хургах бодлын хэлхээ хөвөрхөд.
Билэг оюун хослуулан үгэн цацал өргөж.
Бичиж тэрлэсэн шүлгэндээ өөрийн бодлоо тээлээ.

Орог саарал морь минь ергөөн дундаа чангарч.
Онгод хөглөх аялгуун айзам эгших дугараанд.
Дөрөө харшин дүүхэлзэх агсам хүлгийн эмээл дээр.
Дуу аялан хөндлөн суух монгол эрийн омогшилд.
Сэтгэлийн үзүүрт хургах бодлын хэлхээг дэлгэн.
Сийрүүлэн бичсэн шүлгэндээ өөрийн бодлыг тээлээ.

Өнжүүл хангал эмнэгийг булгианд дунд нь сургадаг.
Өвгөдийн минь заасан мал ч ухаанаас үлдсэн гэх нь цөөн юм.
Дэлхийн талыг эзэгнэсэн эсгий туургат нүүдэлчидээс.
Дээврээ даагаад өндийх тэнхээтэй эрс цөөн үлдэж ээ.

Тахир сэлмээ хуйлаагүй талын баатар эрс.
Сэмэрч урагдсан номны хуудас.
Сэтгэл эмзэглэм лонхон дээр л үзэгдэнэ.
Аугаа түүхтэй монголын минь газар шороон дээр.
Адгийн шунахай харийнхан дураараа гишгэлэж харагдана.
Мөнх хөх тэнгэрийг минь харин.
Мөхлийн аюултай утаа бүрхэж.
Мөнгөний төлөө  бүсгүйчүүд минь.
Нүцгэн биеэ бусдад худалдаж.
Амьдархын төлөө эрчүүд нь.
Алсын алс орныг зориход.
Буйраа зэхэж хөгшид нь үлдээд.
Будаа гурилаа авах гэж тэтгэвэр хүлээж ойчирлоно.
Түмнийхээ амьдралыг дордохыг харсаар.
Түшээд нь махалж гүзээ нэмнэ.
Түрэмгий бодлогоор харийнхан.
Төр улсад минь хямрал нэмнэ.
Уурхайн баялагаа зөөчхөнө.
Улсынхаа нь төсвийг танчихана.
Батласан хуулиндаа цоорхойтой.
Баячууд л ордог хаалгатай.
Хүнээсээ их малтай хэрнээ.
Хүнсний мах нь үнэ ихтэй.
Хүн ам цөөтөй хэрнээ л.
Хөөрхий нийслэл нь утаа ихтэй.
Боонд поонд гэж мөнгө зээлнэ.
Босож амжаагүй хүүгийн төлнө.
Хийнэ бүтээнэ гэж сонгууль зарлана.
Хэлсэн үгэндээ хүрэлгүй мурина.

Халаг юмдаа халаг юм.
Халаас харагчид нь дэндүү юм.
Арайч дээ арай ингэх ч гэж.
Авлига хахууль хоёрт төр улс минь ялзарч.

Сэр сэр монгол минь сэр.
Сэтгэл эмзэглэж зүрх минь шимширлээ.
Ас ас дүрэлзэн ас
ахиад дээшээ  дүрэлз.
Адгийн муу түшээдийг авч хаяаад үндсийн шатаа.
Мохошгүй зоригт өвгөдийн хойч монголын баатарууд сэр.
Аугаа хүчирхэг гүрний удам асан дүрэлз бүр дээшээ.
                                       Д. Бат-Ирээдүй

Monday, February 13, 2017

Хайрыгаа үргэлж баясгаарай

Бодол эзэмдэн сэтгэл гижигдэх хайртыгаа үргэлж баясаа.
Бодлогогүй аашилж хэрэг тарилаа ч хааяа даа нэг зэмлэ.
Энгүй жаргалыг чамд бэлэглэх энхрий бүсгүйг бүү гомдоо.
Эрхэлж туниж ядаргаа болсон ч хайрыг нь бүү хөргөө.

Хээнцэр танхил ээжийн охид бүсгүй заяа.
Хээгүй зантай аавын хөвгүүд эрийн заяа.
Хэн хэнээ олж дурладаг нь ханийн заяа.
Хэмжээлэшгүй их жаргалыг мэдрүүлдэг нь үрийн заяа.

Бардам зангаа гээж чиний л өмнө даруухан.
Баярлуулахыг хүссэн оролдлого бүр бусдыг бодоход маруухан.
Ууртай омголон зан минь чиний харцаар даруулана.
Уучилашгүй нэгнээ гомдоосон ч бидний хайр аугаа юм.

Хатуу бүхний өмнө илүү чанга атгаарай.
Хагацал биднийг салгавал гарыг минь битгий тавиарай.
Хэцүү бүхний өмнө итгэлээ битгий алдаарай.
Хэн ч юу ч хэлсэн хайрандаа үргэлж итгээрэй.
              Д. Бат-Ирээдүй. 2017.02.13нд.

Шүлгэн өчил

Хэн нэгэнд танигдах гэж мөр холбосон удаагүй ээ би.
Хэзээч билээ нэг өдрөөс хойш салахгүйл явна даа бид.
Онгод гэдэг тэр нэгэн юу байдгыг би мэдэхгүй.
Олон олон удаа би түүнийг өөрөөсөө эрээд олоогүй юм.

Бичсэн шүлгийг минь уншсан хүмүүс голож магтаж шүүмжилсэн гэлээ ч.
Бичиж суусан тэрхэн үеийнхээ мэдрэмжээ хэзээч орхиогүй.
Үүдэн хойморын дайтайхан хажуугаас холдоогүй шүлгэн цацлаа.
Өвөртөө хадгалаж сэтгэлээн хуваалцсаар.
Өдийг хүртэл ханисалаа даа чамтай.

Даруухан хэрнээ чамин болгох гэж даанчиг хичээх юм би чамайг.
Далдхан хэрнээ гүн утгаар даруулах гэхээр зүтгүүлэхийн.
Уранхан хэрнээ бонгинохон бичих гэж амихандаа би хичээх юм.
Ургуулан бодох чадвар минь аргамжаанаасаа хэтэрч явахгүй юм даа даанч.

Гэхдээ чи надад гомдоогүйг би мэднэ.
Гэнэ гэнэхэн сэтгэлийг хөглөж чи хариу өгдөг.
Үүнийг чинь би дотроо төсөөлөж.
Үргэлжлүүлэн уянгалуулаж мөр тэрлэдэг ээ.

Би чи сэтгэл гурав хоршиход.
Бэх үзэг цаас гурав эвлэдэг.
Хүслийн хязгаар зүг нисэх мэт тэрхэн үеийн мэдрэмж.
Хүмүүний амьдарлын бүхнээс намайг чөлөөлөх мэт санагддаг аа.

Сэм сэмхэнээр сэтгэл минь хөдлөхөд би чамайг эрсэн.
Сэмээрхэн бөгөөд аяаарханаар чи надад хариу өгсөн.
Үгсийн сайхныг холбож чи надад шивнихэд.
Үзэг цаас бэх гурвыг хоршуулан.
Үргэлжлүүлэн би цааш сийлсэн.

Тэрхэн мөчийн зуурдхан учрал минь.
Тэрлэсэн шүлгийн минь бадагхан мөртөд шингэн.
Тэмүүлсэн сэтгэлийн минь торгон үзүүрээс.
Тэрсэхэн хэрнээ хурданаар чи саринаж одноо.

Баяртай гэх шиг сэтгэл минь уужирч.
Бадагхан шүлгийн цацлаа дээжилж үлдэхэд.
Сэтгэлийнхээ угт хургаж үлдэсэн бодлоосоо.
Сийрүүлэн байж чамд би шүлгэн өчил өргөлөө.
 Янжинлхам мину.
                              Д. Бат-Ирээдүй. 2017.02.12

Sunday, February 12, 2017

Би ингэж өссөн.

Борооны дараа гарах солонго татсан мэт. 
Бодолд автсан бүсгүй ганцаар суусан мэт . 
Хөх монголын хөрсөнд дээр төрсөн юмаа би. 
Хөрст дэлхийн шимийг хүртсэн юм би. 
Ижий аав хоёртоо эрхэлж өссөн юм би. 
Эмнэг дааганы нуруун дээр булгиулаж өссөн юм би. 
Хурдан зээрдийн дэл дээр уралдаж өссөн юмаа би. 
Хурга ишигнийхээ бэлчээрт тоглож өссөн юм би. 
Би ингэж л өссөн. 
Бичгийн хэв шиг жирэлзэж өссөн. 
Ижий аавдаа эрхэлж өссөн. 
Эх орноороо бахархаж өссөн. 
                Д. Бат-Ирээдүй 2006 он

Saturday, February 4, 2017

Ханьдаа унших шүлэг


Талын анхил цэцгийг чи минь гэвэл.
Тоосонд нь дурласан эрвээхий нь би болог.
Танхил залуу насыг чинь нарны цацрагтай зүйрлэвэл.
Түүнийг тосох газар нь би болог.

Дутуутай хатуутай орчлонд.
Дураараа нис хонгор минь.
Дурлалын хатуу дарсанд.
Чамайгаа би чинь согтооё.

Хайртай гэсэн үгэндээ хүрч.
Хажууд минь үргэлж түшээрэй.
Хатуурхаж гомдоосон үе байвал.
Хайрт минь чи тэвчээрэй.

Уужуу холын амьдралд минь.
Уруудаж өгсөхөд хамт байж.
Уурлуулж гомдоосон мөч бүрийг минь.
Уучилж хайрлаарай бүсгүй минь.

Жавар жиндүү амьдралд нөмөр чинь болоё.
Жаргал зовлон хоёрын дунд түшиг минь болоорой.
Андуу эндүү амьдралд нэгэндээ итгэж.
Аз жаргалын хаалгыг хамтдаа тогший бүсгүй минь.
                Д. Бат-Ирээдүй 2015 он

Зөөлөн салхинд хүслээн би илгээсэн

Хүйтэн хүйтэн л гэнэ хүний сэтгэлээс өөр хүйтэн сэвдэг нь хаана байна.
Халуун халуун л гэнэ хайрын сэтгэлээс өөр халуун дулаан нь хаана байна.

Шивнэн үлээх зөөлөн салхинд хүслээн би илгээсэн
Шинхэн танилцсан хонгор чамдаа сэтгэл ээ би илчилсэн
Будрах хаялах цасан ширхэгтэй гунигыг чи үлдээсэн
Буцаад ирэхгүй тэр л хайрандаа зүрхээн би сэвтээсэн
                             
                                                      Golden.D.Dream

Өнөөгийн нийгмийн төрх

Түмэн олныхоо төлөө гэж ээж минь цацлаа өргөнө
Төрт улсынхаа төлөө гэж аав минь бурхандаа залбирна
Утаан хөшиг, түгжирэл дунд түмэн олон маань ядруухан
Улс төрчдийн хуйвалдаан дунд төрийн минь заяа хэцүүхэн

Буурал дээдсийнхээ сургаалыг юман чинээ бодхоо болж 
Бусдын гар хөл бологчид төрийн жолоог атгалцаж байна
Ард түмний амьдрал улам бүр дордсоор л
Авлига хээл хахууль салбар бүрт дэлгэрсээр л

Өнгө мөнгөнд дурлагсад төрд шургалах нь ихсэж байна
Өвгө дээдсийнхээ нутгыг түүнийх ээ төлөөсөнд өгж байна
Хэдэн сая доллорыг юман чинээ бодохгүй нэгэн байхад
Хэдхэн зуун төгрөгийн төлөө амиа өгөх нь олон болж байна

Эх орны минь баялаг өдөр хонгоор багсаж байхад
Эрх баригчдын халаас нь улам бүр зузаарсаар
Эдийн засгийн хямрал гэж түмэн олноо мунхаруулсаар
Эгэл ардын минь амьдрал хором хормоор дордсоор байна

                                                   Golden.D.Dream

Thursday, February 2, 2017

Nature




Nature



Nature


                 


Nature




Nature


Шаргын говь миний нутаг

Хасагт гурван богдоос эх авсан.
Хос гурван шарын гол.
Урсгал нь зөөлөн ихэр гурван голийг.
Уудам говь тосон мэлтийнэ.
Зээр бөхөн  нь сүргэлж бэлчээрлэх.
Зэрэглээт говийг зорин.
Мэлмэрч урсах ихэр гурван гол.
Миний нутагт үзэмж нэмдэг.
Аагим зуны халуунд.
Амьтай бүгдийг ундааласан.
Ах дүү гурван голд.
Адтай багын минь дурсамж бий.

Дуниар татах халуунд хайлаана үгүй.
Дуунд хүртэл мөнхөрсөн Сутай уул.
Үүлс нүүдэллэх тэнгэрийг шүргэх тэр хайрхан.
Үзэсгэлэнт говийг минь ширтэн алс тэртээд намбайна.
Одод шүргэх тэр л хайрханы.
Оргил дээр.
Очиж үзэхийг хүссэн.
Миний мөрөөдөлийн эхлэл нь бий.

Бараан бараан харагдах уулс.
Бага Дарвын нуруу.
Бадаг шүлгэнд минь мөнхөрсөн.
Их шаргын говь минь уу.
Ургах наран мандахад сар хээр хонож.
Уудам их говийн өглөө болох нь тэр.
Энэ их амар амгалан.
Эх нутгын минь үзэмж юу.
                      Д.Бат-Ирээдүй

Хонгор бүсгүй чамдаа

Хонгор бүсгүй чамдаа би.
Холбож бичсэн шүлгээ өргөе.
Нандин хайрын дурсамж үлдээж.
Намуухан үдшийн болзоонд урья.

Урьхан хонгор салхин хаврыг дуудаж сэвшээ мэт .
Учрал хонгор чи хайрыг минь татах гэж төрөө мэт.
Зүггүй салхийг хөлөглөх цэцэгсийн үнэр анхилам.
Зүрхийг догдлуулсан чиний минь туних нь хүртэл өхөөрдөм.

Сэргэлэн хонгор чамдаа.
Сэтгэлийн үгсээр шүлэг өргөе.
Сайхан хайрынхаа бэлгэдэл болгон.
Сарнай цэцэгсийн баглаа барья .
                                    Д.Бат-Ирээдүй.

Хүсэхгүй бол хичээгээд хэрэггүй

Хүсэхгүй бол хичээгээд хэрэггүй.
Хүн бүр ижил биш.
Хүрээгүй байж шантраад яанам.
Хүчээ дайчлаад зүтгээд үз.

Чадахгүй байхаа гэж чи бодвол.
Чамд гагцхүү зориг дутаж.
Чадал гэдэг биеийнх бус.
Чиний доторх сэтгэлийн хүч.

Амьдралын сайхныг мэдрэхийг хүсвэл.
Оргил өөд зүтгэх хүсэлтэй бай.
Аз жаргалыг чи олохыг хүсвэл.
Хажуудаа байгаа бүхнийг хайрла.

Ижилсэж хослох ханиа олбол чиний жаргал.
Эрхэлж тоглох үртэй байх сэтгэлийн жаргал.
Элэг бүтэн амьдарна гэдэг ховорхон жаргал.
Энэ бүхнийг олно гэдэг амьдралын жаргал.
                       Д.Бат-Ирээдүй.  2016.02.21

Дэгжин алах бүсгүй минь

Будагтай байх чинь хамаагүй ээ дэгжин алх бүсгүй чи .
Бусдын хэлэх үг хамаагүй тоолгүй өнгөр бүсгүй чи .
Өмссөн хувцас аа нимгэлж сайхан харагд .
Өрөөл бусдын нүд нь тусаад л өнгөрнө яадгийн .
Залуу нас олдохгүй учир .
Хүслээрээ амьдар бүсгүй чи .
Зав гаргаж найз нартайгаа наргиж цэнгэ яадгийн .
Гоолиг сайхан биенд чинь харцаа унагаж өнгөрсөн ч .
Ганцхан шөнийн жаргалаар өөрийгөө битгий худалд.
Үзэсгэлэн гоо бүсгүй чи .
Монгол хатдын удам .
Үрээ төрүүлж бүүвэй аялах эгэл ээжийн үргэлжлэл.
Эр нөхрийнхөө цээжинд нялхарч жаргах бүсгүй заяа .
Энхрий үр чинь чамайг сүсэглэн бишрэх бурхан заяа .
                                  Д. Бат-Ирээдүй.

Үзэгслэн гоо бүсгүй чамд

Гарыг чинь өргөс хатгахад гаргаж хаяад л мартана .
Ганган дэгжин  хувцас хуучир ч урагдаад хаягдана.
Гоёхон ургасан цэцэгс намар ирэхэд хагдарна.
Гоо сайхан бүсгүй байв ч нас нэмэхээр гундана.
Хамаагүй нэгэн цэцэг өгвөл.
Хаяж гээлгүй усал.
Хайртай болчхоод  хэлж чадахгүй сэтгэлдээ тээдэг байж болно.
Амраг хайртын сэтгэл хөрөх гэж үгүй.
Аашилж загнаад байхын бол цөхөрч залхаад явчихна .
Хайртай хүнээ олсон бол эцсийн хүртэл.
Хамт бай.
Харин түүндээ  эргэлзэх үедээ зүгээр л нэгэндээ итгээрэй .
                             Д. Бат-Ирээдүй.

Хүний амьдрал богинохон амжиж түүнийгээ хайрла

Зүрх зүсэх дурлалд шархалана гэж бүү ай.
Зөрж өнгөрөх олноос хайсан бүсгүй чинь олдоно.
Залуу халуун насандаа хайртай гэж догдлон.
Зан ааш нийлэхээрээ салж чадахгүй дасдаг гэнэ.
Аргадаж болдоггүй амьдралыг тавилан гэнэ.
Амраг болсон бүсгүй заяа эмзэг гэнэ.
Ганцаардсан гэж дурлалд бүү яар.
Гагцхүү чам дээр өөрөө ирдэг гэнэ.
Хүлээлгэж ирсэн учирлаа үүрдийн гэж нандигна.
Хүний амьдрал богинохон амжиж түүнийг хайрла.
Хос зүрхний чинь цохилтын тоо.
Хамтдаа өнгөрөөх жаргалын чинь хэмжүүр болдог гэнэ.  
                   Д. Бат-Ирээдүй.

Хуулийн цоорхой

Хууль үргэлж  үнэний талд даанч түүнд цоорхой бий.
Худал үнэнг ялгадаг нь шүүх гэвч түүнд авлига бий.
Үхэх төрөх хоерын дунд амьпрал бий.
Үнэн худал хоёрт зааг бий.
Бурхан чөтгөр хоерын дунд бишрэл гэж бий.
Буруу зөв хоёрт ялгаа гэж бий.
Сайн муу гэдэг хоер талтай орчлонд.
Саад бартаа хоер дээр алхаж яваа нь би.
 Д.Бат-Ирээдүй.

Ах нь дүү нараа их санаж байна

Ах нь дүү нараа их санаж байна.
Тоглож өссөн бууцандаа эргэж нэг хөрвөөхсөн.
Томоогүй 3 дүүтэйгээ багынх шигээ наадахсан.
Эргэлж урсах голоосоо ахин нэг ундаалахсан.
Ээжий аав хоёртоо хурдхан очиж үнсүүлэхсэн.
Сүрлэг өндөр уулсынхаа сайхныг нь харж бишрэхсэн.
Сүргэлж бэлчих малынхаа захад нь очиж дуулахсан.
Шигүү ургасан моддын сүүдрийг нь бараадан алхахсан.
Шинэхэн ургасан ногооны үнэрт нь мансуурч хэвтэхсэн.
Санасан сэтгэлээ дэвтээж хааяа нэг дурсадаг юм.
Санаагаан битгий чилээгээрээ хүү чинь сайн явнаа.
Сүүмийн сүүмийн харагдах нутагтаа мөдхөн яваад очно.
Сөөсгөр 3 дүүгээ ах нь их санажийна.
                                            Д. Бат-Ирээдүй.

Монгол омог миний онгод

Таталж бичсэн босоо бичиг.
Талийг эзэгнэсэн нүүдэлчин удмынх.
Татаж тавьсан эрчит сум нь.
Талын морьтон Монголын омог.
Атгасан гартаа бугуйлаа бариад босохдоо.
Аргамаг хүлгийг барих бус уу.
Зангидсан гартаа тахир сэлмээ барихад.
Заналт дайсныг дардаг бус уу.
Хатирч сайн мориороо харын нутгийг дайлаад ирнэ.
Харвах нумынхаа хөвчийг татахад.
Хатгалдах дайсныг дараад ирнэ.
Уудам талдаа малаа хариулаад.
Уртын дуугаа цангинуулан дуулахад.
Холын гийчид үдэлж тухлаад.
Хорвоогийн сайхныг бахдан бишрэнэ.
Цайдам талийн нүүдэлчин айл
Цайгаа бариад угтан ирэхэд.
Хүлэг морьдын нуруу амрааж.
Хөгшид өтгөс түүх хүүрнэнэ.
                 Д.Бат-Ирээдүй.

Чи мэдэх үү

Шаналах сэтгэл хэцүү байв ч яг юунаас.
Шархалсан зүрх эдгэрэхгүй гэвч яг хэнээс.
Учир утга гэж юу болохыг хэлж чадах уу?
Урьдын алдааг засаж болохыг чи мэдэх үү?
Гишгэх мөр чинь яаж үлдэхийг чи шийднэ.
Гэрэлт орчлонд сүүдэр байдгийг харах л болно.
Эрээнтэй бараантай орчлонд
алдаж онон ухаарах цагтаа.
Энэ амьдрал минь яаг юуны
төлөө гэж асуух болно.
Алдаатай бичсэн үгсийг
засаж болох ч гэлээ.
Амьдрал гэж зохиолыг баллаж болдоггүй юм шүү?.
Хосоор туулах орчлонг ганцаар туулахыг хүсэхгүй.
Хоёул хамт гэж хэлсэн бол
орхиж явахыг чинь тэвчихгүй.
Өнгөрөн одох цаг хугацааг би
мартахгүй.
Өр зүрхний минь шарх хэзээ анихыг ч мэдэхгүй.
                        Д. Бат-Ирээдүй.