Wednesday, October 18, 2017

Нар үдэлсэн Монгол

Нар үдэлсэн Монгол.

Нар үдэлсэн Монголд минь буугаад нэг саатаарай.
Найргийн дөрвөн мөрт шиг уянга садарч байдаг юм.
Намарын дунд сарын арван долоонтой тохиолд.
Найрын хойморт эгшиг түрж баясал дэвэрч байдаг юм.
Нар үдэлсэн Монголд минь буугаад нэг саатарай.

Цайдам талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Цайгаа дээжилсэн түмний минь сүсэг амилсан байдаг юм.
Цантай хоносон хүлэг уяан дээр үүрсэх тохиолд.
Талын малчины хотонд аниргүй нөмөрч байдаг юм.
Цайдам талын Монголд минь буугаад нэг саатаарай.

Хөдөө талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Хөх тэнгэртээ шувууд зэллэж нисдэг юм.
Хөр цасыг ханзалж яргуй нүдлэх тохиолд.
Хүн малын зоо тэнийж хавар айлчилаж байдаг юм.
Хөдөө талын Монголд минь буугаад нэг саатаарай.

Хуртай талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Хуурын эгшиг уянгалаж бүжиг найр цэнгэж байдаг юм.
Хурдан моридын төвөргөөнд тал нутаг донслох тохиолд.
Хултай айраг цалгилж омогшил амилаж байдаг юм.
Хуртай талын Монголд минь буугаад нэг саатаарай.

Талын Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.
Таана мангирын үнэр хамар цоргиож байдаг юм.
Ташуур тулсан эрчүүдийн наадам эхлэх тохиолд.
Тал нутгийн аниргүйг уухай эвдэж байдаг юм.
Талын Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.

Жирийн л Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.
Жилийн дөрвөн улирал нь ээлжилж байдаг юм.
Жингийн нүүдэл хараад тосож цайлан мэндэлдэг.
Жирийн нэг малчины хот таныг угтдаг юм.
Жирийн л Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.

Д. Бат-Ирээдүй.
2017.10.15нд

Аавын минь духны үрчлээ

" Аавын минь духны үрчлээ "

Аавын минь духны үрчлээ нэгээр нэмээ юу даа.
Аргачгүй юмдаа та минь бүтэн нойртой хоносон биш.
Үрсээ тэтгэх гэж та дэндүү ихээр зүтгэсэн.
Үнэндээ энэ чинь ажаад байхад сорви болсон байна шүү дээ.

Эцэгийн минь духны үрчлээ дэндүү гүн суучижээ.
Энэ амьдралд үзсэн зовлон бүхэн нь хурчиж.
Үрсээ тэвэрч үнсэхдээ та инээдээрэй нуучиж.
Үүнийг хүү чинь анзаарсангүй гэнэхэн зангаар хууртачиж.

Аавын минь духны үрчлээ нэгээр нэмээ юу даа.
Амьдралын уртад тэмцэсээр үлдэсэн сорви байна шүү дээ.
Балчир үр чинь цээнд хүрлээч ачлаж чадахгүй юм даа.
Бадаг холбохоос хэтрэхгүйдээ гутах юмаа үнэндээ.

Эцэгийн минь духны үрчлээ дэндүү гүн суучиж.
Эвийдээ таныгаа өдий хүртэл анзаараагүйд уучил.
Даанчиг их зүтгэсэн хөлсний чинь дусалыг тоолохын бол.
Дараа төрөлдөөч үр чинь хариулаж чадахгүйн үнэндээ.

Өнжөөд буцдаг үнэн орчилонгийн жам хатуу.
Өршөөл эрээд ч болтугай бадаг холбоё үр чинь.
Дайраад өнгөрөх үнэн амьдралын жам хатуу.
Даанчиг чилээсэн нүгэлээ нимгэлээд шүлгээ өргөе үр чинь.

Бардам амьдарсан таныхаа залгамж билээ хүү нь.
Бахархах учиртай овгийнхоо үргэлжилэл билээ үр нь.
Асаж дүрэлзэсэн залуу насаа бидэндээ зориулсан аавыгаа.
Амьд ахуй дээр нь шүлгээ сонсогох гэж уншилаа.

Хайртай аавдаа зориуллаа.
Д. Бат-Ирээдүй.                    2017.10.17-нд.

Бидний хамгаалах газар

Бидний хамгаалах газар.

Бидний хамгаалах газар эндээс л эхэлж оршино.
Биднийх хэмээн огших газар энд л ирээд төгсөнө.
Бидний нандигнах эрдэнэ бүсгүй заяанд оршино.
Бид умартах ёсгүй энэ хоёр чинь л эрхэм.

Бууж мордох орчлонд онож төрсөн азтай.
Бусдын шунал шургалахад хамгаалж босох хүчтэй.
Эх орон минь гэж цээжээ дэлдэх омогтой.
Эм заяаг хүндэлэх Монгол эрийн жудагтай.

Бидний хамгаалах газар эндээс л эхэлж оршино.
Биднийх хэмээн огших газар энд л ирээд төгсөнө.
Бидний нандигнах эрдэнэ бүсгүй заяанд оршино.
Бид умартах ёсгүй энэ хоёр чинь л эрхэм.

Д. Бат-Ирээдүй.

Эрх мэдэлтэний нийгэм

Эрхтний нийгэм.

Энэ нийгэм эрхтний нийгэм!!!
Булай хэрэг гэж байдаг гэвч мөнгөөр дардаг болсон.
Бузар үйл гэж байна гэвч мэдлээр дардаг болсон.
Үнэн худалын зааг дээр бүүдгэр гэрэлч тусхаа болисон.
Үгээ хэлэх эрх чөлөө байвч тусгаж авдаг нь цөөн болсон.
Энэ нийгэм эрхтний нийгэм ээ!!!

Би сонсохдоо.

Анх хүмүүс сонсоод ам дамжиж цуурсан гэсэн.
Ардчилсан хувьсгал яллаа гэж дэлхий дахинаа дуулсан гэсэн.
Одоо би гайхаад л сууна тэд буруу бодсон байхаа.
Олон түмнийг л тайвшируулах гэж тэгэж нэрэлсэн байх.
Хонхний дуу эгшиглэхэд залуус түрж дуулсан.
Хорин хэдтэй багачууд улсын эрхэнд суусан.
Хөөрхий тэр үед ард түмэн мэдлэг хомс болохоор.
Хөл хөөр болж баярлахдаа хяналт тавихаа мартачихсан .
Ийм л юм болоод энэ нийгэм үүссэн байх.

Би боддог юм хааяа даа.

Хурлын гишүүн л болсон байхад.
Хууль үйлчлэхгүй амар юм байна.
Хулгай луйварыг хаацайлаж мөнгө авсаар баяжихын байна.
Худлаа хэлээгүй шүү би та нарт сайн бодоод үзээрэй.
Хурлын гишүүн л болгодог сургалтанд хамрагдая бүгдээрэй.

Би нүдээр харсан.

Энэ нийгэм хөрөнгөт нийгэм.
Элдэвээр доромжлох эрх баян бол нээлттэй нийгэм .
Эрүүгийн ч бай замын бай цагдаа үйлчлэхгүй заалттай нийгэм.
Бодоод үзээрэй та нар үгээ хэлэх нь нээлттэй нийгэм.
Болохоо байвал яадын мөнгөөр авчихад хаалттай нийгэм.
Хөөрхөн хүүхэн таарвал зүгээр л тэврээд ав яадын.
Хүчин нтр гээд шүүхэдвэл худалдаад л авчих болдогийн.

За тэгээд дуусгая даа цааш үргэлжлэл байхгүй шүү.
Завхай талдаа орох гээд байна юм бодохын хэрэггүй шүү.
Хүний эрхэнд халдсан гээд цагдаад очиж юуны магад.
Хөрөнгө мөнгөгүй би чинь хэрэгт унавал баларсан хэрэг.

Д. Бат-Ирээдүй 2017.10.18

Миний нутгийн салхи

Миний нутгийн салхи.

Нутаг зүгийн салхи цаана л нэг содон.
Нууцхан санаа алдахад сэтгэлд дэндүү дотно.
Хүний нутгийн салхи аанай л нэг жихүүн.
Хүсэл дагадаг амьдрал шиг зүггүй хийсэх нь ихүүн.

Төрсөн нутгийн минь салхи хүйтэн үлээлээч би даарахгүй.
Төөрөг тавилангаа даатгасан болохоор бид хэзээч салахгүй.
Алс хол одоход сэтгэл хургадгийн учир.
Аав ээж шиг минь дотно санагдаад танидаа яаараад ирдэг юмаа.

Д. Бат-Ирээдүй.
( нутгаа санасан бодрол. )

Sunday, October 15, 2017

Найрагч

Миний монголын ард түмэн бүгд найрагч.
Мэндлэх ёсондоо ч  ерөөл магтаалч.
Хүй цөглөсөн газартаа амин холбоотой.
Хүмүүн заяанаас буцахад нүгэл буяны дэнстэй.
Эх нутагтаа сүсэглэсэн нүүдэлч заяатай.
Эвшээлгэн татсан нум шигээ бардам зантай.
Миний монголын ахан дүүс удам дамжсан найрагчаа.

Сэтгэлийн наран


Зэрэглээ хөөцөлдсөн талын хүүд ухаарал бэлэглэсэн чамайгаа.
Зэвэргэн амьдралын уртад жаргалаар дутаахгүй юмсан.
Гэнэн томоогүй насны учрал хайрын эзэн.
Гэрэл цацруулан мишээсэн миний сэтгэлийн наран минь ээ.

Үүлэн хээтэй орчлонгийн сүүдэр жиндээхгүй гэсэндээ.
Үгсийн сайхнаар намайгаа ундаалж тэтгэдэг чинийхээ.
Дурсамж бүрийн чинь хуудасыг баясалаар дутаахгүй юмсан гэж.
Дурлалт ханийхаа сувдан нулимсыг нандигнадаг юм шүү.

Цэнгэлт залуу насыг чинь би сүйн бэлзэгээр хорисон.
Чи минь миний амьдралыг халамж хайраар гоёсон.
Аалихан залуу насыг чинь би хайрын сэтгэлээр аргамжисан.
Амраг чи минь наддаа үрийн заяа хайралсан.
Гэргий хонгор чи минь миний амьдралын чимэг.
Гэнэн томоогүй үрс минь бидний амьдралын чимэг.

Д. Бат-Ирээдүй.