Saturday, December 5, 2015

Зохион бүтээх чадвар

Зохион бүтээх чадвар ба мэргэжлийн онцлог

Мэргэжлийн хөгжил, түүний сонголтын тухай олон янзын онолууд байдаг.
Сэтгэл хөдлөлийн онол. (З.Фрейд, К.Хорн,А.Адлер) Хувь хүний мэргэжлийн хөгжил  нь хүүхэд ахуй цагаас нь эхлэн өөрийн ухамсарт бус шаардлага, шалтгаанаар аяндаа  хуримтлагдаж бий болно.
Орчны онол.(Э.Берн) Мэргэжлийн сонголт болон мэргэжлийн зан үйл нь  хүүхэд ахуй цагаас эхлэн эцэг эхийнх нь санал санаачлагаар буй болно
Мэргэжлийн хөгжлийн онол (Д.Сьюпер) нь бие даасан мэргэжлийн эрмэлзлэлийг ”Би” гэдэг гол үзэл хүний хэрэгжүүлэгч оролдлого болгон авч үздэг  Инженерийн мэргэжлийг оюутнуудын нэг хэсэг нь яг шинжлэх ухаан, нөгөө хэсэг нь дадлага туршлага, гуравдах нь алдар нэр хүнд гэж үздэг. Мэргэжлийн сонголт бол урт удаан хугацааны хөгжлийн үйл явц юм. Ихэнх хүмүүс өөрийн амьдралынхаа туршид нийгмийн болон бусад шалтгаанаар мэргэжлээ олон удаа солих явдал гардаг. Мөн түүнчлэн хувийн онцлогоосоо хамаарч мэргэжлээ сайн дураараа сольдог хүмүүс бас нэлээд байдаг.  Мэргэжлийн сонголтыг тодорхойлох 8 үндсэн үзэл баримтлалыг авч үздэг. Үүнд:  гэр бүл ахмадын үзэл бодол, удмын үзэл  санаа бодол, байр суурь, сургуулийн багшлах бүрэлдэхүүний үзэл санаа, мэргэжлийн хувийн болон амьдралын төлөвлөлт, онцлог ур чадвар түүний илрэлээр, нийгмийн эрэлт хэрэгцээгээр, ямар нэг мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлээр, хувийн авьяас дур сонирхол.
Хөдөлмөрийн багаж хэрэгсэлээр гар хөдөлмөр зонхилсон (ардын гар урлалтай холбоотой), механикжсан хөдөлмөр (машинист, жолооч), автоматжуулсан (оператор)
Хөдөлмөрийн нөхцлөөр нь тохь тухтай орчинд ажиллах мэргэжил (нягтлан бодогч, багш), стандарт гадаад орчинд ажилладаг мэргэжил (авто замын цагдаа, ГАИ),стандартын бус гадаад орчинд ажилладаг (шумбагч,гал унтраагч),
Мэргэжлийн бие даасан үйл ажиллагаагаар нь хатуу чанга дэгмэлтэй үйл ажиллагаа явуулдаг.(дамжлагын ялгагч), тусгай шогломоор ажлаа гүйцэтгэдэг (эсгүүрчин, машинист), бие даасан хөдөлмөр эрхэлдэг мэргэжил (зохион бүтээгч, багш) чөлөөт бүтээлч хөдөлмөр эрхэлдэг  (зохион бүтээгч, эрдэмтэн), Хувь хүнээс тодорхой авьяас шаарддаг мэргэжил (хөгжмийн зохиолч, тамирчин) 
Зайлшгүй шатлалаар бэлтгэдэг мэргэжил гэж байх бөгөөд энэ нь өндөр үнэтэй, удаан хугацаагаар бэлтгэдэг. Үүнд инженер, эмч нарыг нэрлэнэ. Энгийнээр бэлтгэдэг мэргэжилд техникч, засварчин, тусгайлан бэлтгэх шаардлагагүй мэргэжилд байрын жижүүр, хашааны цэвэрлэгч г.м байх жишээтэй
Мэргэжилтнээс олон шинж чанар шаардсан өргөн хүрээний мэргэжил (дээд сургуулийн багш), явцуу хүрээний мэргэжил  (ялгагч) Инженерийн мэргэжил нь “Хүн-техник”, “Хүн-тэмдэгт” гэсэн хоёр төрлийн мэргэжлийн төрөлд хамаарна. “Хүн-техник” төрлийн мэргэжил нь бодит хүрээний мэдлэгээс гадна мэргэжилтэнд дараах шаардлагыг тавьдаг. Үүнд: техникийн боловсрол, бүтээлч сэтгэлгээ, дүрслэл, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэх чадвар, ажиглах чадвар, нүдний хараа, сонсгол сайн, чичэрхийлэл, доргилтын  мэдрэмжтэй байна.“Хүн-тэмдэгт” төрлийн мэргэжил нь мэдээлэлийг боловсруулахтай нягт холбоотой. Иймд мэргэжилтэн нь гүйцэтгэлийн ой сайтай, эрхэлж буй ажилдаа анхаарлаа удаан төвлөрүүлэх чадвартай, юмыг хүлээн авч ойлгохдоо чадварлаг, тэвчээртэй, тэсвэртэй, эрэмбэ дараалалтай сэтгэлгээтэй байх шаардлагатай.  Иймээс инженер хүн бол аливаа техникийг засдаг, тохируулдаг, ашигладаг хийж бүтээдэг чадварлаг техникийн боловсрол зайлшгүй эзэмшсэн байх ёстой. Техникийн чадварт задаргаа-машин техникийн загвар, зангилааны задаргааг харах маягаар хийсвэрээр хийх чадвар, огторгуйн хэмжээст загварыг олон талаас нь дүгнэж цэгнэх зөв сэтгэж хүлээн авах чадвар, тоног төхөөрөмж, машин аппарат, багаж хэрэгсэлийг зохион бүтээх  чадвартай байна. Инженерийн болон бусад ямар нэг мэргэжилд өөрийгөө тохирч байгаа эсэхийг мэдэхийн тулд мэргэжлийн тэнцэл, шилэлтийн тухай судлах шаардлагатай.
Мэргэжлийн тэнцэл гэдэг нь хүн ямар нэгэн мэргэжлийг эзэмших авьяас чадварыг илэрхийлсэн шинж чанарыг хэлнэ. Аливаа ажилд тухайн хүн тохирох тэнцэх эсэхийг дараах шинж чанараар  тодорхойлно.Үүнд:
Иргэний шинж чанар (ёс суртахууны төлөв байдал,нийгмийн харилцаа) зарим нэг мэргэжилд эдгээр шинж чанаруудын  дутагдалтай байдлаас болоод мэргэжилдээ үл тохирох үл тэнцэх хүн болон хувиргадаг. Ж.. шүүгч, улс төрч г.м-д
Хөдөлмөрт хандах хандлага (хөдөлмөрийн үйл ажиллагааны тухайн салбарт хандах дур сонирхол)
Ерөнхий хуулийн хариуцлага (зарчимч байдал,  идэвх , чармайлт г.м)
Онцгой шинж чанар (ой санамж, хөгжмийн сонсгол, орон зайн сэтгэлгээ г.м)
Тухайн  мэргэжлийн салбар дахь мэдлэг, дадал, туршлага
Их дээд сургуулиудад мэргэжлийн тэнцэл нь эрүүл мэнд, боловсролын  төвшин, сэтгэл судлалын шалгуураар тус тус үнэлэгдэнэ.
Мэргэжлийн чиг хандлага гэдэг нь хувь хүн өөрийн боломжид тулгуурлан мэргэжлийн ухаалаг сонголтыг хийхэд нь туслах, хүн тус бүр өөрийн сонирхол чадварыг нээхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийн цогцсыг хэлнэ.
Мэргэжлийн шилэлт гэдэг нь хүмүүс тодорхой мэргэжлээр цаашдаа мэргэжлийн үйл ажиллагаа болон сургалт явуулахад өөрийн хувийн шинж чанараараа илүү тохирох хүмүүсийг илэрүүлэхэд чиглэгдсэн  арга  хэмжээнүүдийн цогцыг хэлнэ.
Мэргэжлийн шилэлтийн аргачлалыг ашигласнаар сургалтын явцад сурлагаар хасагдачдын тоог 30-40% хувиар багасч, мэргэжилтэн бэлтгэх зардлыг бууруулна.
                                                                    Golden.D.Dream              2014.10.04

Friday, December 4, 2015

Манлайлагч

Амьдрал хэмээх далайд алдаж индэхийн учир зузаан түүхийн хуудсанд бага ч болов нэрээ үлдээх нь хувь хүний мөрөөдлийн нэгээхэн хэсэг ч гэлтэй. Гэтэл хорвоо ертөнцөд хүмүүн төрлөхтөн хэдий олон ч хэд нь агуу суут удирдагчид, эрдэмтэн мэргэд, алдартнууд болж хойч үеийнхэндээ дурсагдаа бол үнхээр манлайлагчид байж чадсан гэж үү. Үгүй бүгд бидэнтэй л адилхан эгэл жирийн нэгэн ард түмний хүү. “Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө” гэж ардын мэргэн үг шиг чи бусдаас илүү авъяаслаг, хэнээс ч илүү мэдлэгтэй байж болно. Гэхдээ Ромын Эзэнт Гүрнийг удирдсан жолоодогч Маркус Аурэлиус Антониус ”...өөрийн үзэл бодлыг өөрчилж алдаагаа засах нь буруу үйлдлээ байдгаараа хамгаалснаас илүүтэй болхыг санах тун ” гэж хэлсэнчлэн дан ганц өөрийн эрдэм мэдлэгээр амжилтанд хүрч чадна гэж үү. 

Манлайлагч гэж чухам хэн бэ? хамгийн энгийн асуултууд л хамгийн хэцүү байдаг. Бусдыг зохион байгуулах сонирхол чад¬вар илүүтэй хэсэг тэр аж¬лаа хийх буюу зохицуулагч нар байх хэрэгцээ хувь хүний бусдыг удирдах чадвар хүсэл эрмэлзэллээс үүснэ. Сми¬тийн¬хээр бол хувь хүн бүр эдийн засгийн эрх чөлөөтэй байвал аяндаа зах зээлийн үл үзэгдэх гараар зохицуулагд¬сан илүү баян иргэдтэй ний¬гэм бий болж хүмүүс илүү дээр амьдарна. Орчин үеийн моодны чиглэлээр бол иргэн хүн их сайн идэвхтэй байж эрхээ хамгаалж, хянаж байх ёстой гэвч ямар ч нийгэмд бусдын хайр хүндэтглийг олсон хүн заавал байдаг харин чухам хэн нь манлайлагч байсан бэ гэдгийг зөвхөн цаг хугцаа л харуулна. Улс гүрнүүд сул дорой, уруудан буурч байх үед мэдээж хэрэг нийгэм ч, хувь хүн ч аль аль нь зовно, ядар¬на. Улс гүрэн хүчирхэг байх үед нийгэм олноороо маш том амжилтад хүрч байгаа хараг¬давч харин тухайн нийгмийн гишүүдийн хэдэн хувь нь өөрийн зоргоор жаргалтай амьдарч тухайн цаг үеийнхээ манлайлагч байна гэдэг бол сонирхолтой асуудал. Жишээ нь Хүн гүрэн цэцэглэн мандаж байсан МЭӨ I, II зууны үед, Их Монгол Улсын үед монголчууд хүний ертөнцийг удирдан залж байх үед тэр үеийн монгол хүмүүсийн хэдэн хувь нь аз жаргалтай байсан бэ гэдэг сонин асуулт болно. Зөвхөн Монгол ч биш, хатан хаан Вик-торийн үеийн Их Британийн эзэнт гүрэн, өнөөгийн Хятад улс, Османы Түрэг улс, Их Могол улс, Ромын эзэнт гүрэн, Гитлерийн III Рейх, ЗХУ, Мая Инк, Ацтек, Хятадын Хан улс, Шёогуны ба өнөөгийн Япон, ХХ зууны хоёрдугаар хагасын АНУ гээд тухайн үндэстний¬хээ хувьд дээд амжилтдаа хүрч байх үед хувь хүмүүсийн хэдэн хувь нь жаргалтай түүхэнд нэрээ мөнхөлж манлайлагч байж чадсан бол? 
Англосаксон угсаатны бий болгосон өнөөгийн ардчилсан эрх чөлөөт нийгэмд л арай олон хувь хүн хүссэнээрээ амь¬дарч чадаж байх шиг. Будда эхээс төрөхдөөл суут нэгэн байгаагүй тэр ертөнцийн мөн чанарыг олж хувь хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж бусдыг өөртөө татаж чадсан учраас л тухайн цаг үеийнхээ манлайлагч нь болж түүхэнд нэрээ мөнхөлж чадсан. Магадгүй чи бусдаас дутуу байж болно төгс хүн гэж байдгүй бүгд л өөрийн гэсэн давуу чадвартай бас сул талтай байдаг болхоор хэн ч чамайг үгүйсгэхгүй л байх. Харин чи гагцхүү бусдыг ойлгодгүй бүр үзэн яддаг юм гэхэд ядаж үгийг нь гүйцэд сонсоод сурчих тэгэж гэмээн чи бага ч болов хүнийг ойлгодог болно. Хэрвээ хүнийг ойлгож итгэлийн олж чадвал чи манлайлагч болход нэг алхам ч гэсэн ойртох болно. Суут богд Чингис хаан "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил хэрэв чи үнэхээр манлайлагч мөн бол дайсан чинь хүртэл чамайг хүндэтгэж эмээж байх ёстой. 
Алтан наран жаргахаасаа илүү мандах нь үзэгслэнтэй шиг амьдрал гэдэг хэдий их ариун баялагч санчигний үсэн цайгаад ирэхийн цагт онхоосоо илүү алдсан залуу нас чинь л жаргалтай санагдах байх. Үеийн олон нөхдөөсөө үнэнчийг нь таниж нөхөрлсөн бол, зуу зуун боломжоос зөвийг нь олж атгасан бол хэний ч өмнө нүүр бардам магд чи манлайлагч байж чадна. Өнгөрснийг чи дүгнэж өнөөдөрийг өөрчилж маргаашыг харин бүтээж чадна. Энэ бүхэн зөвхөн чамаас авъяас чадвараас чинь л шалтгаална. 
                                          Golden.D.Dream              2012.11.22